Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЛЭЭР ГАЗАР, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО “Тэрбум мод” санаачилгыг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо “Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо Хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой “ТЭГ ХОГ ХАЯГДАЛГҮЙ ХОТУУДЫН СҮЛЖЭЭ”-НД НЭГДСЭН ХОТУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА МОНГОЛ УЛСЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО Ц.Идэрбат: Агро Секторт зөвхөн хөрөнгө бус, технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа
МОНГОЛ УЛСЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг олон улсын түвшинд дэвшүүлж байгаа.Өнөөдөр энэхүү санаачилгаа дэлхийд болон салбарын удирдагчид, хөрөнгө оруулагчдын өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын дэвшүүлж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” бол Байгальд суурилсан шийдэл болж чадах бөгөөд Бэлчээрийн тогтвортой байдал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын салшгүй хэсэг хэмээн онцолж, бэлчээрийг хамгаалах асуудлыг зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүрээнд авч үзэх шаардлагатайг Сайд Ц.Сандаг-Очир онцлов.

“Мөн мэдлэгийн менежмент, хөрөнгө оруулалт болон институци гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт тулгуурлах бөгөөд эдгээр нь бодлого, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Монгол Улс энэ санаачилгын хүрээнд улс орнууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн дэмжлэг, анхаарлыг бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үр дүнд чиглүүлэхийг зорьж байна. Ингэснээр Монгол Улсад уламжлагдан ирсэн нүүдлийн мал аж ахуй, өргөн уудам бэлчээрийн экосистемийг хамгаалах туршлагыг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон орны бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

COP17-ыг Монгол Улс зохион байгуулж буй нь бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлогын түвшинд гаргаж, малчдын амьжиргаа, экосистемийн тогтвортой байдлыг хамтад нь хамгаалах санаачилгыг бодит ажил болгох чухал боломж болж байгааг тодотголоо.

Тус санаачилга гурван үндсэн чиглэлд төвлөрөх юм.

Нэгдүгээрт, мэдлэг, үнэлгээг нэмэгдүүлэх. Бэлчээрийн төлөв байдал, хамгаалал, нөхөн сэргээлтийн үр дүнг шинжлэх ухаанд үндэслэн хэмжих, улс орнууд нийтлэг арга зүй хэрэглэхэд чиглэнэ.

Хоёрдугаарт, бэлчээрт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх нь экосистем, хүнсний тогтвортой байдал, усны нөөц болон малчдын амьжиргаанд өгөөжтэй стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг бодит үйл ажиллагаагаар харуулах зорилготой. Үүний хүрээнд төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлж, бэлчээрээ хамгаалж буй малчдад бодит дэмжлэг хүргэх тогтолцоог бий болгоход анхаарна.

Гуравдугаарт, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагаа, манлайллыг бэхжүүлэх. Бэлчээрийн орнууд ижил төстэй сорилт, боломжтой тул олон улсын түвшинд илүү нэгдмэл дуу хоолой шаардлагатайг Монгол Улс онцолж байна.Энэ хүрээнд Монгол Улс “Бэлчээрийн орнуудын ирээдүй” санаачилгыг мөн дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь шинэ байгууллага байгуулах тухай асуудал биш юм.Харин Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд гарч буй шийдвэрүүд болон Бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилээр бий болсон хамтын ажиллагааны суурийг үргэлжлүүлж, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн хэлэлцүүлэгт тогтвортой байлгах механизм болох юм.

Монгол Улс энэ чиглэлээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн даргын газартай сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Сайд Ц.Сандаг-Очир илтгэлийнхээ төгсгөлд “Бэлчээрээ сэргээе, малчдынхаа манлайллыг дэмжье, итгэл найдвараа бадраая, ирээдүйгээ, хамтдаа бадраая” хэмээн,төлөөлөгчдийг дээрх санаачилгад нэгдэж, COP17-ын дараа хамтран урагшлахыг уриаллаа.

Бэлчээрийн ирээдүйг аль нэг улс, байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй. Харин улс орнууд мэдлэгээ нэгтгэж, хөрөнгө оруулалтаа зөв чиглүүлж, туршлагаа хуваалцан, тууштай хамтран ажилласнаар бэлчээрээ сэргээж, малчдын амьжиргааг бэхжүүлэн, бодит өөрчлөлтийг бий болгох боломжтойг Монгол Улс тэргүүлэх санаачилга болгон олон улсын өндөр түвшинд дэвшүүлсэнд оролцогчид талархалтай байгаагаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, НҮБ-ын Дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад бэлчээрийн асуудлаар гарсан шийдвэр, амлалтуудыг бодит ажил хэрэг болгохын чухлыг онцоллоо. Тэр бээр олон улсын түвшинд гарсан шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит үр дүн, хөрөнгө оруулалт, талбар дээрх үйл ажиллагаа болж хэрэгжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсад эхэлж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг энэ үйл явцын дараагийн чухал алхам хэмээн үзэж, малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг цаашдын бодлого, шийдвэрт тусгах шаардлагатайг онцоллоо.

Ясмин Фуадын онцолсноор, бэлчээрийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш, соёл, амьжиргаа, эдийн засаг, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. UNCCD ч бэлчээр нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг ч доройтлын эрсдэл өндөр байгааг тодотгон дурдав.Хэлэлцүүлэгт олон улсын Байгаль орчны салбарын удирдлага, малчид, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлооМөн Кени Улсын төлөөлөгч Малин Оле Каунга “Бэлчээрийг малчдаас салгаж ойлгох боломжгүй. Олон хүн бэлчээрийн асуудлыг дурддаг ч малчид болон нутгийн иргэдийг орхилгүй, оролцоог хангах нь зүйтэй хэмээн илтгэлдээ онцлон дурдсан юм. Тэрээр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” гэдэг ийм том санаачилгыг санаачилсанд талархаж буйгаа илэрхийлээд, уламжлалт мэдлэгийг технологийн дурдаасай, дурдаасай, эцэст нь хүн бий гэдгийг чухалчлаад олон бодлогын баримт бичгийг нэгтгэж зангидахыг хүссэн юм.See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан