Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой

СОР17 | DAY8

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ш.БАТБАЯР:Хог хаягдлын асуудлыг зөвхөн цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой зүйлсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлэх нь чухал юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв болон Стокгольмын конвенцын Ази, Номхон далайн бүсийн чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах төвийн павильонтой БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон албаны бусад хүмүүс танилцлаа.Тус төв нь аюултай болон бусад төрлийн хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежмент, хуванцар болон цахим хог хаягдлыг бууруулах, химийн бодисын зохистой хэрэглээ, дахин боловсруулалт, технологи дамжуулах чиглэлээр бүс нутгийн орнуудтай хамтран ажилладаг.Мөн хот, орон нутгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах сайн туршлагыг түгээх зорилготой “Хог хаягдалгүй хотуудын олон улсын сүлжээ” санаачилгыг хэрэгжүүлж байна.Энэхүү сүлжээнд Монгол Улсын хот, орон нутгууд ч нэгдэн орж, бусад орны хотуудтай туршлага солилцон ажиллаж байгаа нь онцлог байлаа. Тухайлбал Эрдэнэт хот болон Завхан аймаг тус санаачилгын хүрээнд хамтран ажиллаж байна.

Шүрэнчулууны Батбаяр

COP17 Mongolia

United Nations Convention to Combat Desertification See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан