Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
“Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо

Хэлэлцүүлэгт Монгол талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш. Батбаяр оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын асуудлыг тус тусад нь бус, нэг бодлого, нэг төлөвлөлт, уялдсан санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх талаар санал солилцов.Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, газрын доройтлыг тэглэх зорилт, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилтуудыг газар ашиглалтын төлөвлөлт, мэдээлэл, төсөл, хөрөнгө оруулалтын түвшинд илүү сайн уялдуулах шаардлагатай байна.Учир нь нэг газар нутагт хийж буй зөв менежмент, нөхөн сэргээлт нь зөвхөн газрын доройтлыг бууруулаад зогсохгүй нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжих, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг олон үр дүнг зэрэг бий болгох боломжтой. Риогийн гурван конвенцын хувьд газар нь ийм нийтлэг суурь болж байна.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд 2030 он гэхэд 21.3 сая га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан. Мөн газрын нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт ойролцоогоор есөн ам.долларын үр өгөөж бий болгох боломжтой гэсэн тооцоо бий.Тиймээс зөвхөн зорилт дэвшүүлэхээс илүү тэдгээрийг бодит газар нутаг, тодорхой төсөв, хариуцах байгууллага, хэмжигдэхүйц үр дүнтэй төсөл болгон хэрэгжүүлэх нь чухал.

Монгол Улсад хэрэгжиж буй “The Economics of Rio Synergies” санаачилга нь эдгээр зорилтыг хооронд нь уялдуулж, судалгаа, мэдээллийг хөрөнгө оруулалт татах боломжтой бодит төсөл болгон хөгжүүлэхэд чиглэж байна.Тусдаа зорилтоос уялдсан хэрэгжилт рүү, судалгаанаас хөрөнгө оруулалт руу шилжих нь бидний дараагийн алхам юм.

COP17 Mongolia

Шүрэнчулууны Батбаяр

United Nations Convention to Combat Desertification See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан