Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.

Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Засгийн газраас түүхий эд болон анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүний экспортоос ээрмэл утас, нэхмэл, сүлжмэл болон эцсийн бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. "Лоро Пиана" компани Монгол дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд саарал ус ашиглаж, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэн, хөрс хамгаалах чиглэлээр малчдад сургалт явуулж, бэлчээр, хөрс, ургамлын чиглэлээр судалгаа явуулж байгаад талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монголын ноолуурын үнэ цэн өсч, экспорт нэмэгдэх ач холбогдолтой" гэв.

"Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну, тус группийн үүсгэн байгуулагчид 1980-аад оны үед Монгол Улсад ирж, хамгийн сайн чанарын ноолуурыг дундын зуучлагчгүйгээр малчин айл өрхөөс авах зорилготой анх ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 30 жил хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж байгаа гэв. Чингэхдээ ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцлов."Лоро Пиана" компани Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, хээрийн экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “Resilient Threads” буюу “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн хүрээг тэлж, бусад бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаагаа хэллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан