Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа. 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цаашид Улаанбаатар хот НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй хамтран гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хотын суурь үйлчилгээ, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын тэсвэржилт, усны менежмент, ногоон болон хүн төвтэй хот байгуулалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн олон улсын туршлага, техникийн мэдлэгийг ашиглан Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн хот төлөвлөлтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн байгууллага болон санхүүгийн эх үүсвэртэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хот болон НҮБ-Хабитатын хамтын ажиллагааны дараагийн үе шат нь зөвхөн тодорхой нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хотын ирээдүйн хөгжлийн нийтлэг зорилгыг тодорхойлсон, урт хугацааны, үр дүнд чиглэсэн стратегийн түншлэл байх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах төслүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, олон нийтийн үйлчилгээний байгууламж, жижиг хэмжээний дэд бүтцийг бий болгох, иргэдийн бүлэг, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн. Мөн техникийн дэмжлэгээр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүхэлд нь хамарсан шинэчлэлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан