Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Усны өдрийн хүрээнд “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF)”-гийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.Нээлтийн арга хэмжээнд COP17 хурлын даргалагч Монгол Улсыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан оролцов.Тус санг Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас үүсгэн байгуулж байгаа бөгөөд ган гачгийн тэсвэртэй байдал, тэр дундаа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм.Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд өртсөн, эдийн засгийн тодорхой хэмжээг хөдөө аж ахуй (ХАА), дан ялангуяа мал аж ахуйн салбар эзэлдэг ба нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ХАА-ын салбарт ажилладаг манай улсын хувьд тус сантай хамтран ажиллах боломжтой байна.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын судалгаагаар дэлхий дахинаа ган гачгийн улмаас жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь гамшиг тохиолдсоны дараах хариу арга хэмжээнд дийлэнх хэсэг нь чиглэдэг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон урт хугацааны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд харьцангуй бага хэмжээний нөөц хөрөнгө оруулдаг талаар онцолсон байдаг.

Сангийн дэд сайдын зүгээс DRIF сан бий болсноор ган гачиг тохиолдож аль хэдийн гарз хохирол нүүрлэсний дараагаар бус өмнө нь урьдчилан сэргийлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.  

Нийтэлсэн: COP17 Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан