Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакавиг хүлээн авч уулзлаа.

Кувейтийн сан нь Монгол Улстай 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлсэн манай улсын түнш байгууллага юм.Ерөнхий сайдтай уулзах үеэрээ манай улсад ойрын жилүүдэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүд болон тэдгээрийг санхүүжүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Кувейтийн сангийн 18 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид COP17-д оролцож байна. Тус сан Монгол Улсад 30 гаруй жилийн хугацаанд нийт 80 орчим сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, Түлэнхийн төвийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудал, Тайширын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан. Дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, усжуулалт, аж үйлдвэр, харилцаа холбоо зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлж иржээ.  

Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави Ерөнхий сайдад илэрхийлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан