Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

 

Нийслэлийн  Ерөнхий  боловсролын 2 дугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна. 130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай тус сургууль  дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны 2 дугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг "Chromebook" төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн 2 дугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэл дээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Ийм амжилт гаргахад "Google Gemini" чухал нөлөө үзүүлсэн гэлээ. Тэрбээр, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцахаар болсон гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн юм. 


Ерөнхий сайд Н.Учрал, "Сургуульд "Google Chromebook" тараагаад зогсохгүй, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг "Google" жишиг сургууль болгоно. 100,000 "Chromebook" олгоно. Та бүхэн "Google" жишиг сургууль гэдгээ сайн үлгэрлэн харуулаарай. Хүүхэд залуусаа дэлхийн боловсролоос хоцрохгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна" хэмээлээ. 

"Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна. Тус сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ.Тухайлбал,

● "Gemini AI"-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.

● Багш нарын мэргэжлийн бүлгийн  манлайлал: Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% "Gemini AI"-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг "Google"-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ. 


Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан