Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улс, Армени, Турк гурван улсад дараалан болох юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гурван СОР-ын даргалагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх “From Ambition to Action: Delivering Rio Synergies across the Triple COP Year” сэдэвт өндөр түвшний яриа хэлэлцээг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, газрын доройтол, ган зэрэг асуудлууд хоорондоо нягт холбоотой тул нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэж, Конвенцуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудыг уялдуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэж буй юм.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орны хувьд “Риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эхлэлийг тавьж буй бөгөөд газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чухал суурь болохыг онцлов.Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-аар дамжуулан эдгээр зорилтыг бодитоор хэрэгжүүлж, түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ.Үүний дараагийн алхам болгон COP-ын даргалагч орнууд болон Риогийн гурван конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран “Rio Synergies Group for Action” буюу “Риогийн уялдаа холбоог хэрэгжүүлэх бүлэг”-ийг байгуулах үйл явцыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү бүлэг нь улс орнууд, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага болон хэрэгжүүлэгч түншүүдийг холбон, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх одоо байгаа санаачилгуудыг давхардуулахгүйгээр уялдуулах зорилготой юм.Уг үйл явц Улаанбаатар → Армени → Турк гэсэн дарааллаар үргэлжилж, 2026 оны гурван COP-ын турш улс төрийн манлайллыг хадгалан, хамтын зорилтыг бодит үйл хэрэгт шилжүүлэх замын зураглалыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын хүрээнд эхлүүлж буй энэхүү санаачилга нь газар, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудлыг уялдуулан шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх ач холбогдолтой юм.See less

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан