Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
COP17: 2020-2025 ОНД ЭВДРЭЛ ОРСОН НИЙТ 13,980 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН БАЙНА

БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2020-2025 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, бодлогын баримт бичиг, хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаар COP17 хурлын тайзнаа дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Өнгөрсөн 2020-2025 онд эвдрэл орсон нийт 13,980 га(арван гурван мянга есөн зуун ная) талбайд техникийн нөхөн сэргээлт, 3,632 га (гурван мянга зургаан зуун гучин хоёр)талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй үр дүнд хүрсэн далайцтай ажил болсон.

Энэхүү нөхөн сэргээлтийн үр дүнг зүйрлэж үзүүлбэл

📌Техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь Улаанбаатар хотоос 1 км өргөн зурвасаар Төв аймгийн Лүн сумын төв хүрэхүйц талбай буюу 139.8 км үргэлжилнэ. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1 км өргөн зурвасаар 36.3 км үргэлжилнэ.

📌Хэрэв хөл бөмбөгийн талбайн хэмжээгээр тооцож, үзвэл 13980 га талбай нь 19,971 хөл бөмбөг (0.7 га)-ийн талбайтай дүйцэхүйц талбай юм.

📌 Сүхбаатарын талбайн хэмжээгээр тооцож үзвэл техникийн нөхөн сэргээлт хийсэн 13980 га талбай нь 4223 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Харин биологийн нөхөн сэргээлт хийсэн 3632 га талбай нь 1097 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц талбай юм. Өөрөөр хэлбэл нийт 5320 ш Сүхбаатарын талбайтай дүйцэхүйц өргөн удам нутаг дэвсгэрийг нөхөн сэргээж чадсан байна.

Цаашид уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газрыг үр дүнтэй нөхөн сэргээх, олон улсын туршлага судлах, мөн хуваалцах чиглэлээр ажиллахаар хэлэлцлээ.See less

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан