Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч Генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын Генерал Ж.Батбаатар нарт Хууль бус алт олборлолт, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, холбогдох арга хэмжээ авч түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

Тэрбээр “Хууль бусаар ашигт малтмал олборлох тэр дундаа алт олборлолт, байгаль орчны сүйтгэл газар авч, олон нийтийн нүдэн дээр ил тод явагдаж байхад хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа сул, хариуцлага тодорхойгүй хэвээр байж болохгүй ! Ялангуяа шүүх, прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагууд ажлаа хийхгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, нийгмийг худал мэдээллээр талцуулдаг байдалд цэг тавих ёстой” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга нарт Хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх үүргийг өглөө.

Мөн нийгмийн сүлжээнд гарч буй иргэдийг төөрөгдүүлсэн, худал үнэн нь мэдэгдэхгүй асуудалд хуулийн хүрээнд тодорхой хариу мэдээлэл өгч ажиллахыг анхаарууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан