Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ Та угаарын хийн мэдрэгчээ шалгасан уу #ШУУД ГБХНХЯ болон НДЕГ-ын удирдлагууд суурь тэтгэврийн талаар мэдээлэл өгч байна Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой ажлын хэсэг байгууллаа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо 469-д хүрчээ

Балбын хойд нутгийг дайрсан хүчтэй үерийн улмаас амиа алдсан хүний тоо 469-д хүрч, Балба болон БНХАУ-ын Төвөдийн бүсэд нийлээд 1000 орчим хүн сураггүй хэвээр байна. Сураггүй болсон хүмүүсийн дор хаяж 540 нь гадаадын иргэн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Наймдугаар сарын 26-ны өглөө Гималайн өндөрлөгт мөсөн гол нурж, их хэмжээний мөс, хад, хөрс голын сав руу орсноор хүчтэй үер үүссэн гэж үзэж байгаа юм. Үер уулын хөндийн суурингуудыг дайрч, цахилгаан станц, авто зам, гүүр болон бусад дэд бүтцийг сүйтгэсэн байна.

Балбын аврах багууд хүнд машин механизм, эрэлч нохой ашиглан нуранги, хөрсний гулгалтад дарагдсан газруудаас сураггүй хүмүүсийг хайж, зам, гүүр эвдэрч тусгаарлагдсан суурингууд руу нисдэг тэргээр хүнс, эмнэлгийн тусламж хүргэж эхэлжээ.

Гэвч гамшгийн бүсэд дахин хүчтэй үерлэх эрсдэл нэмэгдсэн байна. Бхоте Коши голыг нуранги хааснаар үүссэн нуурын ус нэмэгдэж байгаа бөгөөд далан сэтэрвэл доод урсгалын нутгуудад дахин их хэмжээний үер буух аюултайг Балбын гамшгаас хамгаалах байгууллага анхааруулжээ. Хятадын тал мөн хилийн өндөрлөгт тогтсон нууранд ойрын гурван хоногт гурван сая орчим шоо метр ус нэмэгдэх төлөвтэйг мэдээлсэн байна.

Төвөдийн Жирон тойрогт 558 хүн сураггүй байгаагийн 260 нь гадаадын иргэн аж. Хятадын талд одоогоор гурван хүн амиа алдсан нь батлагджээ. Зам хаагдсанаас аврах багууд гамшигт хамгийн их өртсөн зарим газарт хүрч чадаагүй хэвээр байгаа аж.

Хятадын мэргэжилтнүүд нурангинаас үүссэн нуурыг агаараас судалж, гурван хэмжээст зураглал гарган, усыг аюулгүй зайлуулах суваг гаргах боломжийг тооцож байгаа ч усны түвшин есдүгээр сарын 1 орчимд хамгийн өндөр түвшинд хүрч болзошгүй гэж үзжээ.

Балба, Хятадын талд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул амь үрэгдсэн болон сураггүй болсон хүний тоо цаашид өөрчлөгдөх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан