Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр наймдугаар сард АИ-92 автобензин 74,780 тонн захиалснаас 68,502 тонныг нийлүүлжээ. Мөн бусад төрлийн шатахууны захиалга төлөвлөгөөний дагуу орж ирсэн бөгөөд импортын эх үүсвэрээс есдүгээр сарын захиалгыг баталгаажуулсан байна.

Наймдугаар сарын эхээр шатахууны ачилт тодорхой хэмжээгээр буурч, улсын нөөц багассанаас нийлүүлэлтэд доголдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, хангамжийг хэвийн болгох арга хэмжээ авч байгаа аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1100 тонн, орон нутагт 681 тонн автобензин нийлүүлжээ. Монгол Улс сард дунджаар 65 мянган тонн АИ-92 бензин, 150 мянган тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд есдүгээр сарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээгээр захиалга хийсэн гэж Б.Дашпүрэв мэдээлэв.

Одоогоор улсын хэмжээнд 30-40 суманд автобензин болон дизель түлшний хомсдол байгаа аж. Зарим сум дизель түлштэй боловч бензингүй, зарим газарт эсрэг нөхцөл үүссэн тул тухайн сумдад шатахуун нэмж тээвэрлэн хүргэхээр ажиллаж байна.

Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд иргэдэд зориулалтын саванд шатахуун олгож эхэлсэн бөгөөд энэ талаар гомдол, хүндрэл гарвал шуурхай арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан