Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Сүүлийн үед иргэний эрх зүйн маргаан ихээхэн нэмэгдэж байгаа тул хялбар ажиллагааны шүүхийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг Хууль зүйн сайд энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх үед нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол уг хэмжээ 792,000 төгрөг болж нэмэгдсэнээр 1456 хэрэгт хүрч, нэг улиралд нэг шүүгчид ногдох хэргийн тоо үлэмж өссөн үзүүлэлттэй байна. Дээрх статистик үзүүлэлтээс харахад, нэг шүүгчид дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөр түвшинд байгааг илтгэж байгаа хэдий ч Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг байна. 

Иймд хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутам нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэж, тус шүүхийн ачаалал улам ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагын хүрээнд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хэргийн хувьд арван таван сая найман зуун дөчин мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнтэй хэргийг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч шүүхэд ирээгүй бол мэдэгдэх хуудсыг мэдэгдсэн талаар олон нийтэд нээлттэй зарлаж, мэдэгдсэнд тооцох зохицуулалтыг бий болгожээ.

Улмаар зээлдэгч өөрөө мөн болох, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, оршин суугаа хаяг, холбоо барих мэдээллийн баталгаажуулалт дутуу хийгдсэнээс шүүхийн мэдэгдэх ажиллагаа удааширч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах, зарим тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэж байх тул зээлдэгчийн баталгаажуулалтыг нэгдсэн байдлаар зайлшгүй хийдэг байх үүргийг зээлдүүлэгчид ногдуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Ердийн журмаар шийдвэрлэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байх, иргэний хэрэг үүсгэснээс хойш тийм нөхцөл байдал илэрвэл өөр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг боловсронгуй болголоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан