Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эйфелийн цамхгийг зөндөө л нэг “худалджээ”

Францын бэлгэ тэмдэг болж дэлхийн дахинаа нэрд гарсан, Парисын дурсгалт газрын нэг, өөрийн зохион бүтээгч Гюстав Эйфелийн нэрээр нэршсэн Эйфелийн цамхаг бол уран барилгын хамгийн нэртэй байгууламжийн нэгд зүй ёсоор орно. Үнэндээ энэ цамхгийг мэдэхгүй хүн манай гариг дээр байхгүй гэхэд болно. Зөвхөн 2006 онд гэхэд л энэ цамхагт зочилж дээр нь гарсан хүн 6,7 сая болсон бол баригдсанаас нь хойш энд ирсэн хүний тоо 236,4 саяд хүрчээ.

Гэхдээ 1887-1889 оны хооронд хоёр жил барьсан, 10100 тонн жинтэй, 324 метр өндөр  энэ цамхгийг өнгөрсөн 125 жилийн хугацаанд  20 орчим удаа “худалдах” оролдлого гарч байж. Эдгээрээс 1925 онд луйварчин Виктор Люстиг гэгч цамхгийг хоёр ч удаа хаягдал төмөрт худалдахаар оролджээ.

1960 онд английн Дэвид Сэмс гэгч иргэн Эйфелийн цамхгийг голландын нэгэн фирмд  мөн л хаягдал төмөр гээд зарчихаж. Гэхдээ тэрээр цамхгийг шинэчлэх гэж байгаа гэсэн Парис хотын захиргааны хуурамч бичиг баримт ашиглсан байна. Гэхдээ тэрээр хаягдал төмрөө тухайн үеийн ханшаас даруй тав дахин хямд үнэлсэн нь голландын фирмийг “шуналд” хөтөлжээ. Харамсалтай нь залилагч шоронд орж, өнөөх фирм сая сая долларгүй хоцорчээ.

Үүний зэрэгцээ 1954 онд шведийн дуудлага худалдааны танхимын нэг эзэн цамхгийг зэврэхээс хамгаалах будгаар будна гэсэн санал тавьж 50 тонн будаг худалдан авах мөнгө зээлээд  ор сураггүй алга болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан