Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн маргаан буурчээ
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвөөс сүүлийн зургаан жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн маргааны талаар судалгаа гаргажээ. Шүүхээр шийдвэрлэж байгаа гэр бүлийн маргаан 2007-2010 онд байнга өссөн бол 2011 оноос хойш буурсан үзүүлэлт гарсан байна.
Шүүхүүд Гэр бүлийн тухай хуулиар 2007 онд 3504, 2008 онд 3629, 2009 онд 4294, 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 оны эхний хагас жилд 1833 хэрэг, нийт 22441 хэрэг шийдвэрлэжээ.
Гэр бүлийн маргааны 78.2 хувь нь буюу 17562 нь гэрлэлт цуцалсан хэрэг байна. Гэрлэлт цуцалсан хэрэг 2007 онд 2579 байсан бол  2011 онд 3642, 2012 оны  эхний хагас жилд 1487 болж буурчээ. Үүнээс үзвэл 2007-2010 онд гэрлэлт цуцлалтын хэрэг тогтмол өссөн бол 2011 онд буурсан аж. Түүнчлэн 2012 оны эхний хагас жилийн байдлаар гэрлэлт цуцалсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 447 хэргээр буюу 23.1 хувиар буурсан байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан