Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсжээ.
Нийт зөрчлийн 89.8 хувь нь Нийслэлд, 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс 99.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн байгууллага, Нийгмийн даатгал, Татвар болон бусад эрх бүхий байгууллагууд шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 7,301,026 буюу 98.5 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 69,174 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 5,992 буюу 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бол 39,263 буюу 0.5 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 7,100,262 хүн, 302,226 хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь төлөгджээ.

























