Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” ХӨГЖМИЙН ЦОМНОЛЫН ЭХНИЙ БҮЛГИЙГ ТОЛИЛУУЛАВ Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол болно ЗАВХАН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛ БОЛОВ Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Ямааны годрон өвчнийн тархалтыг бууруулахтай холбогдуулан яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай 1,5 сая тун буюу 6000 литр вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК дотооддоо үйлдвэрлэнэ. Дээрх зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцсон гэдгийг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдлаа.

“Биокомбинат” ТӨХХК нь 23 нэрийн вакцин, 20 нэрийн оношлуур, 3 нэрийн шингэлэгч буюу нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байна. Ямааны годрон өвчин 1952 оноос хойш 2024 он хүртэл уг өвчин бүртгэгдээгүй тул “Биокомбинат” ТӨХХК-иас ямааны годрон өвчний вакциныг 2000 он хүртэл яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор улсын нөөцөд худалдан авч байжээ.

Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК ямааны годронгийн 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг сайд онцлов.

Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар:

Мал эмнэлгийн ерөнхий газрын 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн мэдээллээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 2 аймгийн 3 суманд 3 голомт бүртгэгдээд байна. Тархвар зүйн мөшгөн тандалтаар 2026 оны 7–9 дүгээр сард хээлтүүлэгч мал 10 аймгийн 13 байршилд нийлүүлэгдсэн нь тогтоогдсон бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэх, тусгаарлалгүйгээр үндсэн сүрэгт нийлүүлэх, цааш дамжуулан худалдаалах тохиолдлууд нь халдвар бусад нутаг дэвсгэрт тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр байршилд өвчин бүгд батлагдсан гэсэн үг биш бөгөөд халдварын эх үүсвэр, тархалтын хүрээг эцэслэн тогтоох тандалт үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний тандалт, лабораторийн шинжилгээ, халдваргүйтгэл, зориудын устгалын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 28 өрхийн 637 толгой ямаа өвчилж, 16 өрхийн 6296 толгой ямааг зориудын устгалд хамруулаад байна.

1 Сэтгэгдэл
Би түүний зааврын дагуу, түүний өгсөн хожлын дугааруудыг ашиглан "Lotto Max" сугалааг тоглосон юм. Хэд хоногийн дараа би "Lotto Max"-ын гол шагналыг (jackpot) хожсон тухай мэдэгдэл хүлээн авлаа. 850 сая доллар хожсондоо итгэж ядан байна. Лам Аляска (Priest Alaska)-гийн тусламжгүйгээр энэ бүхэн боломжгүй байх байсан; та түүнтэй цахим шуудан (alaskaspellcaster44@gmail.com) эсвэл утас, WhatsApp (+233 59 274 5728)-аар холбогдох боломжтой.
Хамгийн их уншсан