ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ер бусын 10 цуглуулга
Манай гаригийн долоон тэрбум хүн өөр өөрийн сонирхолтой. Өнөө цагт хобби гэж их ярих болсон. Өөр өөрийн сонирхсон зүйлээ л цуглуулж байна. Зарим нь амьдралынхаа туршид өөрт олдсоноо цуглуулдаг байхад, зарим нэгэн нь эрж хайж, худалдан авч хуримтлуулна. Алдарт Гиннесийн номд орсон хамгийн ер бусын 10 цуглуулгыг сонирхуулж байна.
10. Паспорт цуглуулагч. Белгийн нийслэл Брюсселийн оршин суугч Ги Ван Кеер бол паспорт цуглуулдаг хүн. Түүнд 1615 оноос хойшхи дэлхийн 130 орны 4260 паспорт бий. Түүний цуглуулгын доторхи Хятадын 1898 оны паспорт 22,5 мянган доллараар үнэлэгддэг байна.
9. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Бато-Бея хотын иргэн Даррен Хаак бол 1993 оноос наадаг зураг цуглуулж өнөөдөр 277 мянга 820 зурагтай болоод байгаа гэнэ. Түүнд бүр 1615 онд хийсэн бараг анхны наалддаг зураг бий гэнэ шүү.
8. Израилийн нийслэл Тель-Авивын иргэн Ясов Ёсипов автобусны 14 мянган тасалбар цуглуулжээ. Хамгийн гол нь түүний билетүүд бүгд өөр өөр юм байна.
7. Италийн Бреший хотын иргэн Эдоардо Жакконе янз бүрийн сортын 5502 дарс цуглуулжээ. Тэрээр 1997 онд нас барж өөрийн цуглуулга нь Болоньи хотын Жузеппе Беньони гэгчид үлдээжээ. Тэгвэл Бразилийн дарс цуглуулагчдын холбооны тэргүүн Клайв Видизид өөр хоорондоо адилгүй 2571 лонх дарс байдаг байна.
6. Германы Динслакений иргэн Ангелика Унфергау 137 орны 168.7 мянган тосон бал цуглуулсан байна. Уг нь, тэр есөн жилийн өмнөөс л цуглуулж эхэлсэн ч янз бүрийн оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн хийц загвар гоёл чимэглэлтэй ёстой л есөн жорын балтай болжээ. Энд алтаар урлаж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн бал ч бий.
5. Зүлэг тэгшлэгч цуглуулдаг хүн бол Их Британийн Винзор хотын Эндрю Холлл, Майкл Дак хоёр зүлэг тэгшлэгчийн 680 загвар цуглуулжээ
4. Грекийн нийслэл Афинд шуудан хүргэгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан Димитриос Пистиола 440 кино камер цуглуулсны хамгийн эртнийх нь 1901 оны камер гэнэ.
3. Харин Английн Лондон хотын оршин суугч Жейсон Жойнер “Оддын дайн” цуврал киноны баатрууд, эд зүйлсийг дүрсэлсэн 20 мянга гаруй тоглоом олж цуглуулжээ. Энд бүр энэ гурван анги киноны С-ЗРО, R-2D-2 роботын жинхэнэ загвар, Дарта Вендорын өмсдөг костюм байгаа.
2. Английн Лондон хотын иргэн Брайан Вайнер ердөө л шархны лент цуглуулсаар, огт хэрэглээгүй, янз бүрийн өнгө, загвар, хэмжээтэй 3750 ленттэй болсон байна.
1. Тийрэлтэт онгоц цуглуулсан хүн бол Францын Мишель Пон. Түүнд Английн “Вам-паэрс”, Оросын “Миг” ч бий. Тэр уг нь 1958 оноос мотоцикль цуглуулж байснаа 1970 оноос автомашин, 1986 оноос сөнөөгч онгоцны хорхойтон болж. 1998 он гэхэд түүний цуглуулгад сөнөөгч, тийрэлтэт онгоц 70, автомашин 500 байжээ.
Манай гаригийн долоон тэрбум хүн өөр өөрийн сонирхолтой. Өнөө цагт хобби гэж их ярих болсон. Өөр өөрийн сонирхсон зүйлээ л цуглуулж байна. Зарим нь амьдралынхаа туршид өөрт олдсоноо цуглуулдаг байхад, зарим нэгэн нь эрж хайж, худалдан авч хуримтлуулна. Алдарт Гиннесийн номд орсон хамгийн ер бусын 10 цуглуулгыг сонирхуулж байна. 10. Паспорт цуглуулагч. Белгийн нийслэл Брюсселийн оршин суугч Ги Ван Кеер бол паспорт цуглуулдаг хүн. Түүнд 1615 оноос хойшхи дэлхийн 130 орны 4260 паспорт бий. Түүний цуглуулгын доторхи Хятадын 1898 оны паспорт 22,5 мянган доллараар үнэлэгддэг байна.
9. Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Бато-Бея хотын иргэн Даррен Хаак бол 1993 оноос наадаг зураг цуглуулж өнөөдөр 277 мянга 820 зурагтай болоод байгаа гэнэ. Түүнд бүр 1615 онд хийсэн бараг анхны наалддаг зураг бий гэнэ шүү.
8. Израилийн нийслэл Тель-Авивын иргэн Ясов Ёсипов автобусны 14 мянган тасалбар цуглуулжээ. Хамгийн гол нь түүний билетүүд бүгд өөр өөр юм байна.
7. Италийн Бреший хотын иргэн Эдоардо Жакконе янз бүрийн сортын 5502 дарс цуглуулжээ. Тэрээр 1997 онд нас барж өөрийн цуглуулга нь Болоньи хотын Жузеппе Беньони гэгчид үлдээжээ. Тэгвэл Бразилийн дарс цуглуулагчдын холбооны тэргүүн Клайв Видизид өөр хоорондоо адилгүй 2571 лонх дарс байдаг байна.
6. Германы Динслакений иргэн Ангелика Унфергау 137 орны 168.7 мянган тосон бал цуглуулсан байна. Уг нь, тэр есөн жилийн өмнөөс л цуглуулж эхэлсэн ч янз бүрийн оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн хийц загвар гоёл чимэглэлтэй ёстой л есөн жорын балтай болжээ. Энд алтаар урлаж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн бал ч бий.
5. Зүлэг тэгшлэгч цуглуулдаг хүн бол Их Британийн Винзор хотын Эндрю Холлл, Майкл Дак хоёр зүлэг тэгшлэгчийн 680 загвар цуглуулжээ
4. Грекийн нийслэл Афинд шуудан хүргэгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан Димитриос Пистиола 440 кино камер цуглуулсны хамгийн эртнийх нь 1901 оны камер гэнэ.
3. Харин Английн Лондон хотын оршин суугч Жейсон Жойнер “Оддын дайн” цуврал киноны баатрууд, эд зүйлсийг дүрсэлсэн 20 мянга гаруй тоглоом олж цуглуулжээ. Энд бүр энэ гурван анги киноны С-ЗРО, R-2D-2 роботын жинхэнэ загвар, Дарта Вендорын өмсдөг костюм байгаа.
2. Английн Лондон хотын иргэн Брайан Вайнер ердөө л шархны лент цуглуулсаар, огт хэрэглээгүй, янз бүрийн өнгө, загвар, хэмжээтэй 3750 ленттэй болсон байна.
1. Тийрэлтэт онгоц цуглуулсан хүн бол Францын Мишель Пон. Түүнд Английн “Вам-паэрс”, Оросын “Миг” ч бий. Тэр уг нь 1958 оноос мотоцикль цуглуулж байснаа 1970 оноос автомашин, 1986 оноос сөнөөгч онгоцны хорхойтон болж. 1998 он гэхэд түүний цуглуулгад сөнөөгч, тийрэлтэт онгоц 70, автомашин 500 байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























