Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна АН-ын бүлэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 78 хувиар дэмжлээ Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15–20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 9–14 хэм, бусад нутгаар 4–9 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 3–5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.


2026 оны арваннэгдүгээр сарын 20-ноос
2026 оны арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сум, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Төв аймаг, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1–2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

21-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан