Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна АН-ын бүлэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 78 хувиар дэмжлээ Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ
ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн урлаг заал бүхий 240 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо.

Академич, Чингис хаан одонт, нэрт физикч Х.Намсрайн нэрэмжит сургуулийн шинэ байрны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Боловсролын газрын дарга Д.Бямбацогт болон сум, сургуулийн удирдлагууд, багш нар, хүүхэд багачууд, иргэд оролцлоо.

Шинэ сургуулийн анги танхимын тохижилтын 170 сая орчим төгрөгийн санхүүжилтийг Боловсролын яамнаас шийдвэрлэжээ. Цаашид дээд шатны байгууллагууд болон аймаг орон нутгаас тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр шинэ сургууль барих санхүү хөрөнгийн асуудлыг хөөцөлдөж, Улсын төсөвт суулгасан УИХ-ын гишүүд, барилга баригдах үед дэмжиж ажилласан сумын үе үеийн удирдлагууд, сургуулийн захирал, багш нарт талархал илэрхийлье гээд шинэ сургуулийн багш хөгжлийн танхимыг бүрэн тохижуулах санхүүжилтийг шийдвэрлэхээ хэллээ.

Мөн ирэх онд Алдархаан-Цагаанхайрхан чиглэлийн 40 км засмал зам ашиглалтад орох, сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар бүхий Ланд-78 автомашин олгосоныг дуулгав.

Энэ үеэр сумын Засаг дарга Л.Бат-Амгалан сургуулийн удирдлагад 8 сая төгрөгийн цахилгаан хөгжим гардууллаа.

Мөн Цагаанхайрхан сумын Засаг дарга асан, аймгийн ЗДТГ-ын ХШҮХ-ийн ахлах мэргэжилтэн С.Бат-Өлзий өөрийн багшилж байсан хими биологийн танхимд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Шинэ сургууль 1 ээлжээр хичээллэх ба үдээс хойш сургалт, дамжаа, сонгон, давтлага орох, хүүхдүүд хөгжих боломж бүрдэж байна. Түүнчлэн тус сумын харъяат хүүхдүүд сумдаа ирж суралцах боломжоор хангагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан