Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жастин Биберийн үнэнч бус зангаас Селена Гомез түүнийг орхижээ
Дуучин Жастин Биберийг хоёр жил үерхсэн найз охин Селена Гомез нь хаяжээ. Тэд бараг долоо хоногийн өмнө хоёр тийшээ болсон ч энэ мэдээ өнгөрсөн баасан гаригийн шөнө л олон нийтэд хүрчээ. Америкийн өсвөр үеийнхний шүтээн болсон хоёр од юунаас болж салсныг Селена Гомез тайлбарлахдаа “итгэл алдсан” хэмээн мэдэгдсэн байна. Энэ тухай анх олж мэдээлсэн “E Online” цахим хуудаст бичсэнээр бол хоёр одын ажлын ачаалал их байгаагаас цагийн хуваарь нь хоорондоо таарахгүй, хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа маш бага байсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Селена Гомез цуврал кинондоо тоглоод Америкт ихэнх цагаа өнгөрүүлж байхад Жастин дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа учраас хамтдаа байх хугацаа нь хомс болжээ. Энэ нь тэднийг харилцаагаа цэглэхэд хүргэсэн ч Жастины үнэнч бус байдал бас нэрмээс болсон гэнэ.
Жастин Бибер өнгөрсөн лхагва гаригт Нью-Йоркт болсон Виктория Секретийн шоунд оролцохдоо модель бүсгүйчүүдэд илт сээтэн хаяж, заримынх нь утасны дугаарыг авах гэж оролдож байсан гэнэ. Тэр дундаа Унгарын 19 настай загвар өмсөгч Барбара Палвинтай онцгой дотно харилцаж байсан нь олны анхаарал татжээ. Барбара Жастинтай хамт тайзны ард авахуулсан зургаа Твиттертээ нийтэлсэн нь мэдээж Селенагийн нүдэнд өртсөн байж таарна. Гэтэл энэ нь багадсан мэт маргааш нь тэд хоёулаа Броудвэйд мюзикл үзэж яваад хэвлэлийн дуранд өртжээ. Энэ нь ердийн нэг тохиолдол мэт санагдаж болох ч Селенагийн хувьд найз залуугаа загвар өмсөгч Барбара Палвинтай хамт байхыг зөвшөөрөхгүй нь мэдээж. Учир нь Барбара жил гаруйн өмнө Твиттер хуудсаараа Селена Гомезт дургүй гэдгээ ил тод мэдэгдэж байсан нэгэн. Тийм ч учраас хоёр жил үерхсэн найз залуугаа хардаж гоморхох сэтгэл төрснөөс гарцаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Жастин Бибер модель Барбаратай хамт
Ямартай ч, хоёр жилийн өмнө олон сая охидыг уйлуулан байж нийлсэн Америкийн өсвөр үеийнхний шүтээн болсон хоёр од ийнхүү саллаа. Гэхдээ энэ талаар Жастин Бибер албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.

                                                                                    Барбара Палвин


Жастин, Барбара хоёр Броудвейд жүжиг үзэж яваад дуранд өртсөн нь
0 Сэтгэгдэл
ih sonin
YaaAy ene VSiin ohiduudaas bolj ihenh ni salj niilhimdaa
yun saihan huuhend hayagdah, harin ch iluu saihantai ni bolzson bainshdee, ene Barbara Palvin ih huurhun huuhen baina lee, ohin ch gedeg yumuu
онгироо пацан хохь нь сайхан хүүхэнд хаягддаг
Хамгийн их уншсан