Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
“Битлз”-ийн Пол Маккартни осолд орж арай л амиа алдсангүй
Британийн хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, Ливерпулийн алдарт дөрвөл “Битлз”-ийг үндэслэгчийн нэг Пол Маккартни гэргий Нэнси Шевеллтэйгээ хамт явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолд орох шахсан байна.

Аль хавар болсон энэ явдал одоо л хэвлэлийнхэнд ил болж байгаа юм байна. Тавдугаар сарын эхээр хөгжимчин Дорнод Суссексийн гүнлэг дэх гэр рүүгээ Sikorsky S-76C нисдэг тэргээр  очиж явтал  гэнэт өндрөө алдаж эхэлжээ. Нисгэгч ч удирдлагаа алдаж нисдэг тэргээ ойд буулгахаар оролдсон ч модны оройг шүргэн нисч байгаад арай гэж өндөр авчээ. Эцэст нь дуучны гэрээс 25 км зайд Кент гүнлэгийн нутагт газардсан байна.
Одоо тээврийн газрынхан болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж байгаа юм байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан