Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жастин Бибер салалтын тухай дуугаар Селена Гомезоос уучлал гуйв
Жастин Бибер хувийн амьдралд нь юу болоод байгааг өөрөө ч мэдэхгүй байна гэж радиогийн ярилцлагад орох үеэрээ мэдэгджээ. Найз охин Селена Гомез нь түүнээс салж буйгаа зарласны дараа тэрээр “Энэ тухай юу хэлэхээ ч мэдэхгүй байна” хэмээн шууд ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Гэхдээ хоёр жил хамт байсан Селенагаас сална гэдэг түүнд ямар хүнд байгааг  бямба гаригт Бостонд болсон шоу тоглолт нь харууллаа. Тэрээр тоглолтынхоо үеэр Жастин Тимберлэйкийн алдарт “Cry Me River” дууг амьдаар дуулсан юм. Энэ дууг Жастин Тимберлэйк Бритни Спирсээс салсныхаа дараа түүнд зориулан дуулж байсан билээ. Салалтын тухай өгүүлэх энэ дуугаараа Жастин Бибер Селена Гомезоос уучлал гуйж буй хэрэг гэж шар хэвлэлүүд бичиж байна.  Хэдийгээр Селена салах тухайгаа түрүүлж мэдэгдсэн ч өнөөдөр Бруклинд болох Жастин Биберийн тоглолтын өмнө тэд уулзаж ярилцахаар болсон гэж зарим эх сурвалжууд өгүүлж байна. Тэд ажлын шахуу хуваарийн улмаас өнгөрсөн сарын 20-ноос хойш нүүр нүүрээ харж уулзаагүй учир харилцаагаа дуусгах тухай ч нухацтай ярьж чадаагүй гэнэ. Тийм ч Жастин Селена хоёрын аль аль нь  уулзаж ярилцахыг маш их хүсч байгаа, магадгүй тэд ярилцаад эргэж эвлэрч ч болох юм хэмээн ойрын эх сурвалжууд нь хэвлэлд мэдэгджээ. 


Селена Гомез Жастин Биберийн тоглолтоо хийх гэж буй Нью-Йоркт ирээд байна

Тэдний энэ уулзалтын дараа эргэж нийлнэ хэмээн ойр дотныхон нь найдаж байна.

0 Сэтгэгдэл
аүхдүг
аүхдүг
Хамгийн их уншсан