Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хуурамч бичиг баримт ашигласан эсэхийг шалгаж байна
БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна.
Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна.
Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна. Шалгалтын явцад эдгээр оюутны нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон, нэг оюутан бие давхар гэсэн шалтгаанаар тус тус чөлөөлөгдөж, бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюутныг Хвасон хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлжээ. Эдгээр таван оюутнаас нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлэж өгөх хүсэлт тавиад байна.
Харин үлдэж буй нэр бүхий оюутнуудын бичиг баримтыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох юм гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
www.assa.mn
0 Сэтгэгдэл
























