Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жон Бон Жовигийн охин хар тамхины хэргээр шүүхэд очно
Жон Бон Жовигийн охин коллежийнхоо дотуур байранд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд цагдад баригджээ. Бон Жовигийн 19 настай охин Стефани Роуз Бон Жови  жилийн 55 мянган ам.долларын төлбөртэй, өндөр нэр хүндтэй Хамилтон коллежд суралцдаг аж. Тэрээр өчигдөр шөнө дотуур байрныхаа өрөөнөөс ухаангүй олдож, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд геройн их хэмжээгээр хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрчээ. Охины өрөөнөөс бага хэмжээний геройн, мариухан олдсон гэж цагдаагийнхан мэдээлжээ. Түүнийг эмнэлэгээс гарсны дараа цагдаагийнхан шалгаж, хэргийг нь шүүхээр шийдвэрлэх бололтой. Стефанитай хамт 21 настай нэг оюутан байсан бөгөөд түүнийг хар тамхи биедээ авч явсан хэргээр баривчлаад байгаа аж.
Стефани бол рок од Бон Жовигийн дөрвөн хүүхдийн хамгийн том нь юм. Бон Жови гэр бүлийн бат бөх байдлаараа Холливуддаа нэртэй нэгэн. Тэрээр эхнэр Доротитойгоо 23 жилийн өмнө гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон юм.   


Бон Жови эхнэр дөрвөн хүүхдийн хамт

Түүний охин загвар өмсдөг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан