Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Роберт Де Ниро Жэй Зид сургааль айлдсан нь

Рэппер Жэй Зи Холливудын домог болсон жүжигчин Роберт Де Нирог уурлуулж орхижээ. Үүнээс болоод Леонардо ди Каприогийн төрсөн өдрийн үдэшлэгт уригдаж очсон Жэй Зи ахмад жүжигчнээс багагүй зэм хүртжээ.
Уг нь, Жэй Зи “Tribeca” кино наадамд зориулан дуу хийж өгөхөөр Роберт Де Нирод амласан байж. Энэ тухайгаа ярихаар Жэй Зи рүү Де Ниро зургаан удаа залгахад тэрээр утасны дуудлагыг нь хүлээн аваагүйгээр барахгүй, эргэж залгаагүй гэнэ. Гэтэл тэд саяхан болсон Леонардо ди Каприогийн төрсөн өдөр дээр халз тааралдсан тул Жэй Зи аргагүй түүний өмнө очиж уучлал гуйжээ. Гэвч Де Ниро түүнийг үгийг сонсохыг ч хүсээгүй гэнэ. Жэй Зи түүнд утсандаа хэрхэн хайнга ханддагаа учирлаж хэлсэн ч Де Ниро түүнийг “Бүдүүлэг” хэмээн загнаж, “Зургаан удаа залгасан байна гэдэг ямар нэгэн чухал хэрэгтэй болоод л ярих гэсэн хүн байж таарна. Ийм дуудлагад хариу өгөхгүй байна гэдэг бол  хамгийн муухай бүдүүлэг хэрэг. Ганцхан би залгасандаа биш, хэн ч гэсэн залгасан бай хариу өгөх л ёстой” хэмээн уурлажээ. Дуучин Бионсе нөхөртөө хүч нэмэгдүүлэн, ахмад жүжигчнээс давхар уучлал гуйгаад ч Де Ниро тайвшраагүй үлдсэн гэнэ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан