Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй
Орон нутгийн ээлжит сонгууль энэ сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э-Бат-Үүл, санал авах өдөр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай Захирамж гаргалаа. Тус Захирамжинд,  2012 оны 11 сарын 21-ний өдөр  нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай, сонгуулийн санал авах өдөр нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, сонгуулийн байгууллагууд /Санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр таслахгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК , “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК,  нийслэлийн Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгосугай, Иргэдийн сонгуульд оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Нарантуул”,   “Хархорин”, “Да Хүрээ”, “Өгөөмөр”, “100 айл”, “Гурвалжин” орчмын барилгын материалын зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр  /11 дүгээр сарын 21/-рүү шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай хэмээн заасан байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан