Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Найман ихрийн анхны уран бүтээл
АНУ-д төрсөн алдарт найман ихэр хүүхэд анхны уран бүтээлээ гаргажээ. Америкийн иргэн Надя Сулейман хэмээх эмэгтэй гурван жилийн өмнө хуруу шилний аргаар найман ихэр хүүхэд тээж төрүүлсэн юм. Тэрээр гурван настай ихрүүдээрээ удахгүй болох зул  сарын баярт зориулан “Би Зул сард бэлэн” гэдэг дуу дуулуулан, iTunes болон Amazon.com сайтаар худалдаанд гаргажээ. Энэ бол найман ихрийн цорын ганц уран бүтээл биш, тэд цаашдаа олон арван дуу дуулж, клипийг нь гаргах болно хэмээн Надя Сулейманы хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Одоо 37 настай ч аль хэдийнэ 14 хүүхдийн ээж болж амжсан Надя Сулейманыг мөнгө олж, нэр алдар олохыг тулд хүүхдүүдээ ашиглаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэвч тэрээр сард 10 гаруй мянган ам.долларын зарлага гаргадаг гэр бүлээ авч явахын тулд иймэрхүү бага сага бизнес хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах хэрэгтэй байна гэж тайлбарладаг юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд АНУ-ын дампуурлын товчоонд гэр бүлийн санхүү нь бүрэн дампуурсан хэмээн өргөдөл гаргаж өгч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан