Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жастин Селена хоёр нууцаар болзов
Ганцхан долоо хоногийн өмнө саллаа хэмээн шуугиан дэгдээж байсан Жастин Бибер, Селена Гомез хоёр  Лос Анжелост нууцаар болзжээ. Салалтын дараа сэтгэл санаагаа сэргээх гэж Даллас дахь гэртээ ирж хэд хоносон Селена Гомез өнгөрсөн пүрэв гаригт Лос Анжелост иржээ. Энд ирсэн учир нь Жастинтай болзоонд явах байсан бололтой. Тэд пүрэв гаригийн үдэш “Laugh Factory”-д хамтдаа очиж, хошин шогийн тоглолт үзжээ. Хоёр тийшээ болсон хэмээн мэдэгдээд удаагүй байхдаа нууцаар болзож байгаа учраас Жастин, Селена хоёрын аль аль нь хэвлэлийнхэнд харагдахгүйг хичээн, нуугдаж байсан ч тоглолт тараад хамтдаа нэг машинд суугаад явахыг нь паппарацууд гэрэл зурагтаа буулгаж чаджээ. Үүнээс харвал хоёр жил үерхсэн хос эргэн эвлэрсэн бололтой. Тэд өнгөрсөн ням гаригт Нью-Йоркт мөн л нууцаар болзсон боловч эвлэрсэн шинж ажиглагдахгүй байгаа тухай хэвлэлүүд бичиж байсан. Тэр бүү хэл Селена уурандаа Жастины утасны дугаар, бүх мессежийг нь устгасан гэж шар хэвлэлүүд мэдээлж байв. Харин энэ удаа юу болохыг харах л үлдлээ.




0 Сэтгэгдэл
Nuuts bish l baina shuu de,,, hehehe
jaahan huuhduuudeee gej medeej salna niilne uur huntei shaaltsana
huuhduud bie biendee tunirhaj baigaa bailguide
Хамгийн их уншсан