Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Тэд салаагүй гэдгээ баталлаа

Marriott Downtown Hotel -Жастин, түүний ээж, Селена
Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд ээжтэйгээ ирсэн Жастин Бибер гурван шагнал авсны дараа түүний найз охин Селена баярыг нь хуваалцахаар иржээ. Тэд AMA-гийн шагнал гардуулах ёслолын дараахь үдэшлэгт хамтдаа очиж, нэг цаг гаруй байсны дараа Селенагийн гэр рүү явжээ. Маргааш өглөө нь Жастин Селенагийнхаас өөрийн байрлаж буй “Four Seasons” зочид буудал руу буцаж явсан байна. Хос хоёр хөтлөлцөн явж буй паппарацын зураг хэвлэлүүдээр тарсныг харвал Жастин Бибер, Селена Гомез хоёрын салалт ердөө түр зуурын л явдал, тэд эргээд нийлсэн гэдгээ албан ёсоор зарлаж буй хэрэг гэж ойлгогдохоор байна.
Жастин Бибер АМА-гээс оны шилдэг уран бүтээлч, шилдэг поп/рок уран бүтээлч гэсэн шагнал хүртсэн юм. Энэ тухай тэрээр “Twitter”-тээ бичихдээ “Энэ үдшийн тухай хэлэх үг олдохгүй байна. Та бүхэн надад хэр их итгэнэ, би төдийчинээ та бүгдийн бахархах зүйл хийх болно. Энэ үдшийг би хэзээ ч мартахгүй” гэжээ.

Хос хоёр шөнийн 1,30 минутын үед үдэшлэгт ирээд, нэг цагийн дараа гарчээ.

Бие хамгаалагч нь тэднийг шүхрээр нуухыг оролдов.

Маргааш өглөө нь Жастин найз охиныхоосоо зочид буудалдаа иржээ.

Тэрээр өчигдрийнхөө хувцастай явж байгаа нь хэнд ч анзаарагдахаар байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан