Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эгнээ тусгаарлах шонг мөргөвөл эрх хасах хүртлэх арга хэмжээ авна
Чиглэлийн тээврийн хэрэгсэл автобус, троллейбусыг замын нэгдүгээр эгнээгээр явуулах зорилгоор замын нэгдүгээр эгнээг тусгайрласан шонг Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн аюулгүйн тойргоос Офицеруудын ордон хүртэлх замууд тавьсан. Эгнээ тусгаарлах энэ шонг Нийслэлийн төсвөөр, Мянганы сорилтын сангийн төслөөр бага болон их тойрог доторх замуудад зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор суурилуулсан. Замын хөдөлгөөнд оролцож байгаа зарим жолооч энэ шонг санаатайгаар дайрч, мөргөж байгаа нь нийслэлийн өнгө үзэмжид муугаар нөлөөлж байна.
Тэр тусмаа нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар эгнээ тусгаарлах шонг дайрч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байна гэж замын цагдаагийн хэлж байна.
Тиймээс иргэдээс “feсbook”, видео бичлэг, фото зураг, утас, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камераар ирүүлсэн зөрчлийн мэдээллийн дагуу замын цагдаа нар шалгаж, зөрчил гаргасан буруутай жолооч нарыг Тохижолт үйлчилгээний газарт шилжүүлж байгаа аж. Мөн зөрчил гаргасан жолооч нийслэлд учруулсан хохиролыг бүрэн барагдуулсаны дараа тухайн жолоочид ЗХТХ-ийн 25.5-д заасны дагуу торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Зочин
Хэрэггүй юм хийж бөөн зардал үрчихээд, хөдөлгөөнд хүндрэл учруулаад, дээр нь хүнд дарамттай шийдвэр гаргуулах гээд байх юм
2013.01.04