Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Холли Берригийн шинэ, хуучин амрагууд зодолдож, эмнэлэгт хүргэгджээ
Холливудын од Холли Берригийн шинэ, хуучин хоёр амраг хоорондоо зодолдож, экс нөхөр нь баривчлагдсан явдал Талархалын баярын өдөр гарчээ. Тэдний хооронд нэлээд ширүүн зодоон болсон бөгөөд хоёулаа багагүй гэмтэл шархтай, хоцорч Лос-Анжелосын эмнэлэгт очиж, тусламж авчээ.
Хэрэг явдал Холлигийн хуучин нөхөр, загвар өмсөгч Габриель Обри охиноо гэрт нь хүргэж өгөхөөр ирснээс үүджээ. Баяр тохиолдуулан охинтойгоо уулзаад, хэсэг хамт байсан тэрээр Нала охиноо гэрт нь авчрах үеэр Холлигийн шинэ нөхөр, Францын жүжигчин Оливер Мартинез түүнтэй ярилцахыг хүсчээ. Холли Берри хуучин нөхөртэйгөө шүүхээр маргалдаж байгаа учир энэ хэргийг нэг тийш болгохын тулд Оливер түүнтэй ярилцахыг оролджээ. Холли Берри франц найз залуугаа дагаад эх оронд нь очиж амьдрахыг хүсч байгаа ч хуучин нөхөр нь охиноо харь орон руу явуулахгүй хэмээн эсэргүүцэж, энэ асуудлыг шүүхээр хэлэлцэж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө шүүхээс Холли Берриг охино авч, хилийн чанадад амьдрахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тиймээс энэ тухай ярилцаж, охины эцгийн бодлыг өөрчлөх гэж оролдсон боловч тэд маргалдаж, улмаар зодоон үүсчээ.

Оливер Мартинез
Зодооны улмаас Габриель Обри хавиргаа хугалж, нүүрэндээ шарх авсан бол Оливер Мартинез хүзүүгээ гэмтээжээ. Зодооныг үүсгэсэн гэдгээр Холлигийн хуучин нөхрийг цагдаагийнхан баривчилсан бөгөөд 20 мянган ам.долларын барьцаагаар удалгүй сулласан байна. Түүнийг Холли болон түүний найз залуугаас 100 ярдын зайтай явахыг шүүхээс сануулжээ.
Холли Берри охиныхоо ааваас хоёр жилийн өмнө салж, Оливер Мартинезтай дотноссон юм. Тэрээр шинэ амрагтайгаа гэрлэх төлөвлөгөөтэй байгаа ч хуучин нөхөртэйгөө үүсгэсэн маргаан нь Франц руу явахад саад болоод байгаа аж.


Габриель Обри зодоон болохын өмнө

Зодоон болохын өмнө

Оливер Мартинезийн гаранд үл мэдэг шалбархай үлджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан