ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Опрагийн хамгийн дуртай зүйл-238 ам.долларын үнэтэй саван
Жил бүрийн зул сарын баярын өмнө алдарт хөтлөгч Опра Уинфри өөрийн хэрэглэх хамгийн дуртай зүйлсийн жагсаалтыг гаргадаг. “Миний дуртай зүйлс” хэмээх нэрээрээ олны танил болсон энэхүү жагсаалтад багтсан бүтээгдэхүүний эрэлт тэр дороо өсдөг бичигдээгүй хуультай. 1996 оноос ийм жагсаалт гаргаж, Опрагийн ток шоугаараа олон нийтэд хүргэдэг болсон энэхүү жагсаалтын ачаар зарим нэгний бизнес дампуурлаас аврагдаж байсан ч түүхтэй. 2004 онд Опра өөрийн дуртай зүйлсийн жагсаалтад “We Take the Cake” хэмээх нарийн боовны газрын нэгэн бялууг онцолсноор бизнес нь нурах шахаад байсан энэ газар хөл дээрээ босч, орлого нь хоёр дахин нэмэгдсэн гэдэг. Тэгвэл энэ жил ч Опрагийн ачаар олон арван компани зул сарын өмнөх орлогоо хэд дахин нэмэгдүүлэхээр байна. Тухайлбал, Опрагийн хамгийн дуртай зүйлсийн жагсаалтын 1-рт бичигдсэн Lafco-гийн савангийн комны борлуулалт хэд дахин нэмэгджээ. Тус компанийн менежер ярихдаа “Бурхан минь гэж бид захиалгаа гүйцээх гэж одоо галзуу юм шиг л ажиллаж байна. Өмнө нь манайх өдөрт 80-100 инвойс гаргадаг байсан бол өнөөдөр 431 хүрчихээд байна” хэмээн дуу алджээ. Хэдийгээр Lafco-гийн савангийн ком хэтэрхий өндөр үнээр буюу 230 ам.доллараар зарагддаг ч Опрагийн ачаар хэрэглэгчдийнх нь хүрээ огцом тэлж, энэ зул сарын бэлгэнд саван авах хүний тоо нэлээд өсөв бололтой. Тэгвэл Опрагийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн “Octane Fitness Q37ci Elliptical Trainer” хэмээх дасгалын аппарат хүртэл эрэлт нь өсч, 3099 ам.долларын үнэтэй энэхүү төхөөрөмжийн худалдаа 300 хувиар нэмэгдсэн байна.

Опрагийн дуртай дасгалын аппарат, чекний хэтэвч

Опрагийн дуртай дарс хөргөгч, бугуйвчнууд

Опрагийн дуртай савангийн цуглуулга
Түүнчлэн жагсаалтын 21-д бичигдсэн “Corkcicle” хэмээх дарс хөргөх саваа хүртэл борлуулалт нь 350 хувиар нэмэгдсэн бол Опрагийн хамгийн дуртай 11 дэх эд зүйл болох Tusk Capri-гийн 118 долларын хэтэвчний захиалга 11 дахин өсчээ. 

0 Сэтгэгдэл