Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Жастин Биберт ганц ч хослол байхгүй юу
Дуучин Жастин Бибер өсвөр үеийнхний загварыг тодорхойлогч нэгэн ч Канадын Ерөнхий сайдаас өндөр нэр хүндтэй шагнал гардан авахдаа зохимжгүй хувцас өмслөө хэмээн шүүмжлэлд өртөөд байна.
Түүнийг хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгасан хэмээн Канадын Засгийн газраас хатан хаан II Элизаветагийн 60 жилийн ой медалиар шагнасан юм. Шагналыг Ерөнхий сайд Стефен Харпер өөрийн биеэр залуу дуучинд гардуулан  өгөхөд шүүгээндээ бишгүй л костюмтай байж таарах Жастин Бибер мөрөвчтэй өмд, буруу харуулсан саравчтай малгайтай, тэгээд бүр нэг мөрөвчөө ч товчлоогүй их л загварлаг хүн гарч ирж авчээ.
Хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэхүү медалийг Канадын 60 мянган иргэнд олгохоор шийдвэрлэсэн ч тэр бүрт Ерөнхий сайд өөрөө гардуулж өгөхгүй юм. Ерөнхий сайд Стефен Харпер Канадын нэрийг дэлхий нийтэд, тэр тусмаа өсвөр залуу үеийнхэнд таниулж буй Жастин Биберийг ийнхүү үнэлж, өөрийн биеэр хүлээн авсан ч иймэрхүү байдалтай угтан авсан нь хүн бүхэнд таалагдсангүй. Үүнийг ч Жастин өөрөө мэдэрсэн бололтой “Та нар лав миний стилийг үзэн ядаж байгаа биз” хэмээн Твиттертээ бичжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан