Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ҮНЭГҮЙ” ӨГӨӨД ҮНЭТЭЙ АВДАГ БАЯЛА
Монгол Улс маань өдгөө 50 сая малтай болчихсон. Жилд дунджаар арван сая малыг 2.7 саяулаа өлхөн хуваагаад идчихнэ. Ноос, ноолуур, арьс, ширийг нь алийн болгон гараар элдэж байх вэ гээд өмнөд хөршийнхөндөө тушаадаг болсон. Манайд арьс ширний салбарын хөгжил байсан уу гэвэл байсан. 1988 онд арьс ширний салбар нь хөнгөн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 14 хувийг эзэлж байсан удаатай. Энэ ч утгаараа экспортын бүтээгдэхүүн гаргадаг ганц салбар байж. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний салбарт томоохон байр суурь эзэлж байсан савхи болон үслэг эдлэл, гутал, арьс ширний үйлдвэр түүгээр ч барахгүй үйлдвэрүүдийн хатуу хаягдал боловсруулах зориулалт бүхий халиман цавууны завод, ноос угаах үйлдвэр өнөөдөр түүх болон үлдсэн. Нийгмийн өөрчлөлт, хувьчлалын алдаа энэхүү салбарыг үгүй хийж, унагасан гэдэг ч өнөөдөр бурууг нь тохох эзэн бие байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаад болон өөрсдийн хөрөнгө оруулалтаар том, жижиг үйлдвэрүүд өндийх гэж оролдсоор л байна.
Арьс, ширний салбарын өнгөрсөн оны судалгаагаар салбарын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр, 100 гаруй савхин хувцас, эдлэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Өдөрт 1000-аас дээш /богийн арьсанд шилжүүлэн тооцсоноор/ ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.
Харин дунд ангилалд багтах өдөрт 200-1000 ширхэг арьс боловсруулдаг найм, 200 ширхэг хүртэлх хүчин чадалтай зургаан жижиг үйлдвэр байдаг аж. Үүнээс харахад арьс, ширэн түүхий эдийг дотооддоо 100 хувь хагас боловсруулах хүчин чадалтай болжээ. Гэхдээ салбарын үйлдвэрлэл, экспортын голлох хэсгийг хромын давсаар анхан шатны боловсруулалт хийсэн арьс, ширэн бүтээгдэхүүн эзэлдэг. Жилд дунджаар 8.4 сая тоо мал нядаллаа гэхэд 4.4 сая нь хонь, 2.2 сая ямаа, 0.6 сая үхрийн шир, 0.4 сая адуу, үлдсэн хувийг бусад төрлийн арьс түүхий эд эзэлдэг байна.
-Арьс ширний зах зээлийн хэдэн хувийг хятадууд худалдан авч байгаа бол?
-10 сая мал нядлахаар 10 сая арьс гарна. Эдгээр арьсны 20 хувийг дотоодын үйлдвэрлэгч, үлдсэн 80 хувийг нь хятад худалдаачид авдаг. Арьс шир боловсруулах үйлдвэрийг яагаад дэмжих шаардлагатай вэ гэхээр боловсруулах үйлдвэр маш олон ажлын байр бий болгодог юм.
-Хэчнээн үйлдвэр хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байгаа вэ?
-Манай холбоонд арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр нийлүүлдэг. 10-аад нь жижиг үйлдвэр. Ихэнх нь дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг. Тав, зургаан том үйлдвэр л гадаадын зах зээлд хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргадаг.
-Хятадад экспортолсон хагас боловсруулсан бүтээгдэхүүн маань эргээд импортоор ямар үнэтэй орж ирдэг талаар тооцоо судалгаа бий юү?
-Хагас боловсруулсан арьсыг экспортод 39 ам.доллараар гаргадаг. Импортолж авсан орнууд өнгөлгөө хийгээд буцаагаад 80 ам.доллараар манайд экспортолдог. Ингэж 40 гаруй ам.доллар алдаж байгааг болиулах хэрэгтэй.
-Дотооддоо боловсруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Хятад руу яагаад арьсаа гаргаад байна вэ гэхээр эргэлтийн хөрөнгө байхгүйтэй холбоотой. Төрийн бодлого дутмаг байгаа. Манай арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гурван жил үйл ажиллагаагаа явуулахдаа төр, засагтаа хандсанаар техникийн зохицуулалт гаргасан. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоход гол бодлого оршиж байгаа.
-Танай компанийн жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээг сонирхвол?
-Том, жижиг гээд хэмжээнээс шалтгаалаад нарийн тооцоолох аргагүй л дээ. Дундажлаад үзвэл албан байгуулага гэхэд 500-600 метр, гэрийн буйдан 500 гаруй метр, баар ресторан пабын зориулалттай 1000 гаруй метр буйдан үйлдвэрлэдэг.
-Буйдан үйлдвэрлэгчдэд хамгийн гол нь сайн чанарын арьс хэрэгтэй. Танайх арьс болон бусад дагалдах материалаа хаанаас оруулж ирдэг бол?
-Бээжин, Гуанжуогоос материалаа оруулж ирдэг. Захиалгаасаа шалтгаалан сар, улирлаар гээд янз бүрээр бүтээгдэхүүнээ татдаг.
-Манайх өөрсдөө арьс ширээ гүйцэд боловсруулж өнгөлгөө энэ тэрээ хийж чаддаггүй. Хэрвээ Монголдоо боловсруулдаг болчихвол үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнүүд хямдхан гарах боломжтой л байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Гуанжоугаас материалаа авчрахын тулд Бээжин-Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар гэсэн дамжлагаар ирдэг. Дамжлаг бүрийн гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал гэхээр хэчнээн төгрөгийн өртөг нэмэгдэн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй.
Манайд түүхий арьс ширний анхан шатны боловсруулалт хийж байгаа учраас 15 хувийн ашиг олдог. Харин бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийг нь хийж чаддагаараа хятадууд үлдсэн 85 хувийн ашгийг хүртдэг аж. Хамгийн харамсалтай нь арьс боловсруулах технологийн дамжлага тус бүрт хэрэглэж буй химийн бодис, хаягдлын төвшинг авч үзвэл манайд 80 хувь нь үлддэг. Үүнээс харахаар хятадууд эх оронд минь 80 хувийн хаягдал, химийн бодисоо үлдээчихээд 85 хувийн ашгийг нь аваад явчихдаг байх юм.
ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улс 1990 оноос өмнө хойд хөршийн бааз байсан бол түүнээс хойш урд хөршийнх болсон. Жилдээ 12-13 сая мал нядалдаг учраас тэр хэмжээгээр түүхий эд гарч байгаа. Гэтэл хятадууд өнөө хэдэн сая арьс ширний үс ноосыг нь хороор зумлаж хаяад, бохир хаягдлыг нь Туул гол руу хийчихээд хагас боловсруулсан түүхий эдээ аваад явчихдаг. Монгол Улсаас Турк улсад гэхэд 3000 оюутан суралцаж байгаагийн тал нь арьс шир боловсруулах инженерээр суралцдаг. Сургуулиа төгсөөд эх орондоо ирлээ гэхэд ажлын байр байхгүй. Хятадууд хагас боловсруулаад аваад явчихаж байгаа юм чинь ямар ажлын байр байх вэ дээ. Манай яамнаас гадаадад суралцаж буй хүүхдүүдээс анкет авч байгаа. Туркт арьс ширний технологоор суралцдаг 500 гаруй оюутан анкетаа ирүүлээд байна. Өнөөдөр арьс ширний салбарт Итали тэргүүлж Турк улс удаалдаг. Турк улстай хамтарч ажиллахаар гэрээ хэлэлцээрүүд хийж эхэлсэн” хэмээн ярьсан юм. Юутай ч, “үнэгүй” өгчихөөд үнэтэй авдаг арьс ширний салбарын хонгилын үзүүрт гэрэл үзэгдэн эхэлж байгаа бололтой. Арьс ширэн бүтээгдэхүүнийг ангилбал бэлэг дурсгал, жижиг эдлэл салбартаа тэргүүлж жилдээ нэг сая 200 мянгыг үйлдвэрлэдэг байна. Савхин бээлий 200 мянга, савхин хувцас 65 мянга, цүнх 60 мянга, гутал 55 мянга, нэхий хувцас 30 мянган ширхэг үйлдвэрлэдэг аж. Энэ нь дотоодын зах зээлийг л хангах төдий.
Монгол Улс маань өдгөө 50 сая малтай болчихсон. Жилд дунджаар арван сая малыг 2.7 саяулаа өлхөн хуваагаад идчихнэ. Ноос, ноолуур, арьс, ширийг нь алийн болгон гараар элдэж байх вэ гээд өмнөд хөршийнхөндөө тушаадаг болсон. Манайд арьс ширний салбарын хөгжил байсан уу гэвэл байсан. 1988 онд арьс ширний салбар нь хөнгөн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 14 хувийг эзэлж байсан удаатай. Энэ ч утгаараа экспортын бүтээгдэхүүн гаргадаг ганц салбар байж. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний салбарт томоохон байр суурь эзэлж байсан савхи болон үслэг эдлэл, гутал, арьс ширний үйлдвэр түүгээр ч барахгүй үйлдвэрүүдийн хатуу хаягдал боловсруулах зориулалт бүхий халиман цавууны завод, ноос угаах үйлдвэр өнөөдөр түүх болон үлдсэн. Нийгмийн өөрчлөлт, хувьчлалын алдаа энэхүү салбарыг үгүй хийж, унагасан гэдэг ч өнөөдөр бурууг нь тохох эзэн бие байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаад болон өөрсдийн хөрөнгө оруулалтаар том, жижиг үйлдвэрүүд өндийх гэж оролдсоор л байна.Арьс, ширний салбарын өнгөрсөн оны судалгаагаар салбарын хэмжээнд арьс шир боловсруулах 34 үйлдвэр, 100 гаруй савхин хувцас, эдлэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Өдөрт 1000-аас дээш /богийн арьсанд шилжүүлэн тооцсоноор/ ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.
Харин дунд ангилалд багтах өдөрт 200-1000 ширхэг арьс боловсруулдаг найм, 200 ширхэг хүртэлх хүчин чадалтай зургаан жижиг үйлдвэр байдаг аж. Үүнээс харахад арьс, ширэн түүхий эдийг дотооддоо 100 хувь хагас боловсруулах хүчин чадалтай болжээ. Гэхдээ салбарын үйлдвэрлэл, экспортын голлох хэсгийг хромын давсаар анхан шатны боловсруулалт хийсэн арьс, ширэн бүтээгдэхүүн эзэлдэг. Жилд дунджаар 8.4 сая тоо мал нядаллаа гэхэд 4.4 сая нь хонь, 2.2 сая ямаа, 0.6 сая үхрийн шир, 0.4 сая адуу, үлдсэн хувийг бусад төрлийн арьс түүхий эд эзэлдэг байна.
Т.Баярсайхан: Боловсруулах үйлдвэр маш олон
ажлын байр бий болгодог
/Арьс ширэн үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал/ажлын байр бий болгодог
-Арьс ширний зах зээлийн хэдэн хувийг хятадууд худалдан авч байгаа бол? -10 сая мал нядлахаар 10 сая арьс гарна. Эдгээр арьсны 20 хувийг дотоодын үйлдвэрлэгч, үлдсэн 80 хувийг нь хятад худалдаачид авдаг. Арьс шир боловсруулах үйлдвэрийг яагаад дэмжих шаардлагатай вэ гэхээр боловсруулах үйлдвэр маш олон ажлын байр бий болгодог юм.
-Хэчнээн үйлдвэр хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байгаа вэ?
-Манай холбоонд арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр нийлүүлдэг. 10-аад нь жижиг үйлдвэр. Ихэнх нь дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг. Тав, зургаан том үйлдвэр л гадаадын зах зээлд хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргадаг.
-Хятадад экспортолсон хагас боловсруулсан бүтээгдэхүүн маань эргээд импортоор ямар үнэтэй орж ирдэг талаар тооцоо судалгаа бий юү?
-Хагас боловсруулсан арьсыг экспортод 39 ам.доллараар гаргадаг. Импортолж авсан орнууд өнгөлгөө хийгээд буцаагаад 80 ам.доллараар манайд экспортолдог. Ингэж 40 гаруй ам.доллар алдаж байгааг болиулах хэрэгтэй.
-Дотооддоо боловсруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Хятад руу яагаад арьсаа гаргаад байна вэ гэхээр эргэлтийн хөрөнгө байхгүйтэй холбоотой. Төрийн бодлого дутмаг байгаа. Манай арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гурван жил үйл ажиллагаагаа явуулахдаа төр, засагтаа хандсанаар техникийн зохицуулалт гаргасан. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоход гол бодлого оршиж байгаа.
Н.Оюунчимэг: Дамжлага бүрт гаалийн татвар,
тээвэрлэлтийн зардал төлдөг
/”Монгол буйдан” компанийн гүйцэтгэх захирал/тээвэрлэлтийн зардал төлдөг
-Танай компанийн жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээг сонирхвол?
-Том, жижиг гээд хэмжээнээс шалтгаалаад нарийн тооцоолох аргагүй л дээ. Дундажлаад үзвэл албан байгуулага гэхэд 500-600 метр, гэрийн буйдан 500 гаруй метр, баар ресторан пабын зориулалттай 1000 гаруй метр буйдан үйлдвэрлэдэг.
-Буйдан үйлдвэрлэгчдэд хамгийн гол нь сайн чанарын арьс хэрэгтэй. Танайх арьс болон бусад дагалдах материалаа хаанаас оруулж ирдэг бол?
-Бээжин, Гуанжуогоос материалаа оруулж ирдэг. Захиалгаасаа шалтгаалан сар, улирлаар гээд янз бүрээр бүтээгдэхүүнээ татдаг.
-Манайх өөрсдөө арьс ширээ гүйцэд боловсруулж өнгөлгөө энэ тэрээ хийж чаддаггүй. Хэрвээ Монголдоо боловсруулдаг болчихвол үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнүүд хямдхан гарах боломжтой л байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Гуанжоугаас материалаа авчрахын тулд Бээжин-Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар гэсэн дамжлагаар ирдэг. Дамжлаг бүрийн гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал гэхээр хэчнээн төгрөгийн өртөг нэмэгдэн ирэх вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй.
Монголд 80 хувийн хаягдал үлдэж, 85 хувийн ашгаа Хятадад алддаг
Манайд түүхий арьс ширний анхан шатны боловсруулалт хийж байгаа учраас 15 хувийн ашиг олдог. Харин бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийг нь хийж чаддагаараа хятадууд үлдсэн 85 хувийн ашгийг хүртдэг аж. Хамгийн харамсалтай нь арьс боловсруулах технологийн дамжлага тус бүрт хэрэглэж буй химийн бодис, хаягдлын төвшинг авч үзвэл манайд 80 хувь нь үлддэг. Үүнээс харахаар хятадууд эх оронд минь 80 хувийн хаягдал, химийн бодисоо үлдээчихээд 85 хувийн ашгийг нь аваад явчихдаг байх юм. ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улс 1990 оноос өмнө хойд хөршийн бааз байсан бол түүнээс хойш урд хөршийнх болсон. Жилдээ 12-13 сая мал нядалдаг учраас тэр хэмжээгээр түүхий эд гарч байгаа. Гэтэл хятадууд өнөө хэдэн сая арьс ширний үс ноосыг нь хороор зумлаж хаяад, бохир хаягдлыг нь Туул гол руу хийчихээд хагас боловсруулсан түүхий эдээ аваад явчихдаг. Монгол Улсаас Турк улсад гэхэд 3000 оюутан суралцаж байгаагийн тал нь арьс шир боловсруулах инженерээр суралцдаг. Сургуулиа төгсөөд эх орондоо ирлээ гэхэд ажлын байр байхгүй. Хятадууд хагас боловсруулаад аваад явчихаж байгаа юм чинь ямар ажлын байр байх вэ дээ. Манай яамнаас гадаадад суралцаж буй хүүхдүүдээс анкет авч байгаа. Туркт арьс ширний технологоор суралцдаг 500 гаруй оюутан анкетаа ирүүлээд байна. Өнөөдөр арьс ширний салбарт Итали тэргүүлж Турк улс удаалдаг. Турк улстай хамтарч ажиллахаар гэрээ хэлэлцээрүүд хийж эхэлсэн” хэмээн ярьсан юм. Юутай ч, “үнэгүй” өгчихөөд үнэтэй авдаг арьс ширний салбарын хонгилын үзүүрт гэрэл үзэгдэн эхэлж байгаа бололтой. Арьс ширэн бүтээгдэхүүнийг ангилбал бэлэг дурсгал, жижиг эдлэл салбартаа тэргүүлж жилдээ нэг сая 200 мянгыг үйлдвэрлэдэг байна. Савхин бээлий 200 мянга, савхин хувцас 65 мянга, цүнх 60 мянга, гутал 55 мянга, нэхий хувцас 30 мянган ширхэг үйлдвэрлэдэг аж. Энэ нь дотоодын зах зээлийг л хангах төдий.
У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























