Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ИТАЛИ БАРИЛГЫН СТАНДАРТЫГ ХУУЛБАРЛАНА

Сүүлийн хэдэн сарын турш нийслэлд барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг моодонд орсон. Гэхдээ саар талаасаа гэх үү дээ. Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар “Манайд барилгын компаниуд ерөнхий гүйцэтгэгч нэрийн дор туслан гүйцэтгэгчийнхээ хамаг ажлыг хийдэг. Олон улсад ерөнхий гүйцэтгэгч компани, туслан гүйцэтгэгчтэйгээ хамтарч ажилладаг. Манайх бол туслан гүйцэтгэгч байхгүй атлаа өөрсдөө байгаа юм шиг л гардан хийчихдэг. Ерөнхийдөө ерөнхий гүйцэтгэгч шиг л байх ёстой. Хэзээ ч ченж маягаар явах ёсгүй. Нэг нөхөр цүнх үүрч очоод барилгын тендер авчихдаг. Тэгээд хэдэн барилгачин цуглуулаад л барилгаа өрж эхэлдэг. Үүнээс шалтгаалан өнөөх л хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцлага тооцох асуудал энэ тэр сөхөгдөж эхэлж байгаа. Ослын шалтгааныг судлаад үзэхээр голдуу туслах ажилчид байгаа. Хөдөө орон нутгаас ирсэн ажил, мэргэжилгүй залуучуудыг туслах ажилчнаар авчихдаг. Тэд нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэггүйгээс гэмтэх, амь насаа алдаад байгаа юм” хэмээн ярилаа.

Харин МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Сүүлийн хэдэн сар барилгын салбарт маш олон осол дараалан гарч хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Энэ бүхний гол буруутан хэмээн хоёр байгууллага хангалттай цоллогдсон. Нэг нь Мэргэжлийн хяналтын газар, нөгөөх нь гүйцэтгэгч барилгын компани. Өнгөрсөн хугацаанд бид 594 барилгын объектод шалгалт хийхэд 782 өргөгч кран байна. Ажлын тусгай хувцасгүй, хамгаалалтын бүс байхгүй, дуулга малгайгүй, хамгааллтын хаалтгүй, барилгын талбай эмх цэгцгүй зохион байгуулалтгүй байдаг дутагдал нийтлэг байсан. 2009-2011 онд 105 үйлдвэрлэлийн осол гарч 63 хүн нас барж, 15 хүн гэмтсэн. Зөвхөн энэ онд гэхэд 26 хүн амь насаа алдаж, 21 хүн гэмтжээ. Сүүлийн 10 жилийн турш 3569 осол гарч 804 хүн нас барсан” зэрэг тоо баримтыг дурдав. Ослын хүчин зүйлсийг судлаад үзэхэд 63 хувь тухайн хүнээс, эрүүл мэндээс долоо, бусад 17 хувь, үлдсэн техникийн хүчин зүйлээс шалтгаалдаг гэсэн тоо гарчээ. Барилгын салбар хүчээ аван хурдаа нэмэн ажиллаж байгаа ч хөдөлмөр аюулгүй ажиллагаа гэж зүйл орхигдсон нь дээрх албан тушаалтнуудын ярианаас ойлгомжтой. Тиймээс энэ салбарын 300 гаруй төлөөлөл өчигдөр Төрийн ордонд хөдөлмөрийн аюулгүй байдал хяналтын тогтолцоог шинээр нутагшуулах талаараа хэлэлцлээ.

Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Италийн зөвлөх Фабризио судалгаа хийгээд зогсохгүй “Евро сейфа” сургалтын төв байгуулан зөвлөхөөр нь ажилладаг юм байна. Түүний хувьд Итали улсын барилгын компаниудад олон улсад үйл ажиллагаа эрхлэх батламж, гэрчилгээ олгох эрх бүхий компанид зөвлөхөөр ажилладаг. Итали гэлтгүй Чех, Арабын нэгдсэн Эмират улсын барилгын компаниудад олон улсын зөвшөөрөл олгодог. Энэтхэг, Хятад, Англи улсад албан ёсоор салбараа нээсэн. Улаанбаатар хотод ч салбараа нээх бодол тээж яваа  гэдгээ барилгын салбарынханд дуулгав. Тэрээр “Барилгын салбарын стандарт ISO 9001:2008 Монголд нэвтрүүлнэ. Монголын төр засгаас өнөөдрийг хүртэл яагаад барилгын компаниудыг батламжилж зөвлөгөө өгөх компани байдаггүй юм бэ. Яагаад өнөөдрийг хүртэл стандарт хэрэгжүүлээгүй талаар дахин, дахин асуумаар санагдаж байна” гэв.

Төлөвлө, хэрэгжүүл, шалга, сайжруул

Итали барилгын салбарын стандартыг дэлхийн хөгжлийн тулгуур хэмээн нэрлэгддэг аж. Стандарчлал хэмжил зүйн газрын Техникийн хэлтсийн дарга С.Соронзонболд “Европын холбоо, АНУ, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг дэлхийн 41 орны улсын стандартын байгууллага, нийгэмлэг, хүрээлэн хүлээн зөвшөөрч мөрдөж байгаа. Италийн барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг товчхон хэлэхэд “Төлөвлө, хэрэгжүүл, шалга, сайжруул” гэсэн дөрвөн зүйлийг гол болгодог” гэв. Дөрвөн баг тусдаа Итали хэлнээс уг стандартыг орчуулж салбарынхантай хамтран нэгтгэжээ. Манай улсад 6200 улсын стандарт мөрдөгддөг. Барилгын салбар 300, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой 122, уул уурхайн салбарт гэхэд 221 стандарт мөрдөгддөг аж. Энэхүү стандартаар барилгын салбарт гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан эмч, зохицуулагч гэсэн орон тоо байх ёстой гэнэ. Мөн барилгын компаниудыг магадлан итгэмжилж үндэсний мэдээллийн сан байгуулах хэрэгтэйг Итали зөвлөхүүд анхааруулав.

Канадаар овоглосон хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт гайхагддаг  

“Евро сайфа” сургалтын төвийн зөвлөх Пиетро Ферраррис Канадын уул уурхайн салбар хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн юм. Уул уурхайн компанийн жишиг ч гэлээ барилгын салбарт хэрэгжүүлэх тун боломжтой хувилбар аж. Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, хуулиар хүлээсэн үүрэг, мөнгөөр урамшуулах гэсэн гурван зүйл дээр л тогтдог аж. Засгийн газрын зүгээс уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгохдоо маш өндөр босго тавьдаг. Хэн дуртай нь хүрз бариад шороо ухаж, барилга барих зөвшөөрөл олгодоггүй байна. Уурхайн компаниудаас аюулгүй ажиллагааны хөтөлбөр авдаг учраас ослоос урьдчилан сэргийлэх, бууруулахад хамгийн том нөлөө үзүүлжээ. Хуулиар хүлээсэн хариуцлага хүлээлгэхийн тулд албан тушаалтан бүрт чиглэлийг нь гаргаж өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд захирал, хэлтсийн дарга гээд хэсгийн болон ээлжийн ахлагч, ажилтан дор бүрнээ ямар үүрэг хүлээх талаар нарийн зааж өгдөг байна. Гурав дахь хувилбар болох мөнгөн урамшуулал олгох. Хэрвээ огт осол аваар гаргаагүй бол тухайн компанийг ослын даатгалаас чөлөөлөх, урамшуулах.
Харин алдаа гаргавал эхлээд торгож, осол нь давтагдвал лицензийг нь хураах цаашлаад татан буулгах арга хэмжээ авдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан