Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар Х.Түмэнбаяр, Засаг даргаар Б.Бадраа сонгогдлоо
Өмнөговь аймгийн ИТХ анхны хуралдаанаа хийж Засаг дарга, ИТХ-ын даргаа сонголоо. Хуралдааныг хуулийн дагуу төлөөлөгчдийн хамгийн ахмад настай Даланзадгад сумын 3-р багаас сонгогдсон Л.Цэцэг-Өлзий даргалсан юм. Хуралдааны дүрмийн дагуу төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид ИТХ-ын дарга сонгох санал хураажээ. ИТХ-д олонхи болсон Ардчилсан намын зүгээс ИТХ-ын даргад Н.Энхбатыг, Х.Түмэнбаярын нэрийг дэвшүүлж, нууц санал хураасан байна. Төлөөлөгчдийн 63 хувийн санал буюу 21 хүний саналаар Х.Түмэнбаяр Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар сонгогджээ. Мөн анхны хуралдаанаар тэргүүлэгчдийг баталжээ. Өмнөх ИТХ-д 25 төлөөлөгчтэй байхдаа 9 тэргүүлэгчтэй байсан бол энэ удаад төлөөлөгчийн тоо нэмэгдэж 33 болсон тул 11 тэргүүлэгч байх нь зүйтэй хэмээн 100 хувь дэмжсэн юм. Ингээд намуудын саналыг харгалзан үзэж МАН 3, Ардчилсан нам 8 тэргүүлэгчтэй байхаар тогтсон аж.  
Уг хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь аймгийн Засаг даргын сонгох явдал байлаа. Ардчилсан намын зүгээс одоо аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Б.Бадрааг нэр дэвшүүлсэн бол МАН, МАХН-ын зүгээр нэр дэвшүүлээгүй байна. Ингээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Бадрааг аймгийн Засаг даргаар дахин сонгосныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжилсан юм.
0 Сэтгэгдэл
Өмнөговь ч бүр Ажнайгийн гарт орлоо л доо
Хамгийн их уншсан