Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ОЛОН УЛСЫН СААТСАН НИСЛЭГИЙГ БЭЭЖИНД БУС ОРОН НУТАГТ ХОНУУЛЪЯ
Өмнөговь аймагт уул уурхайн компаниудаас шалтгаалан өдөрт 7-10 нислэг хүлээн авдаг учир нисэх буудлын орон тоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Баян-Өлгий аймаг жил гаруйн өмнөөс зогсоосон Казахстаны нислэгийг сэргээх хүсэлтийг хувийн авиа компаниудад тавилаа. Тус аймгийн нисэх онгоцны буудал 23 хүний орон тоотой ажилладаг. Нэг хүн 2-3 хүний ажлыг давхар хийдэг гэдгийг бас дурдлаа. Ховдчууд Улаанбаатар-Булган сум болон Ховдоос БНХАУ-ын Үрэмч чиглэлийн нислэгийг сэргээе гэв. Ховд аймгийн Булган сум руу татаас авч 2012 оны арванхоёрдугаар сарын 28 хүртэл “Изинис” компани нислэг үйлдэх гэрээтэй байсан ч үйл ажиллагаагаа зогсоожээ. Учир нь, “Монголиан Эйрлэйнс” компани Ховдын чиглэлд том онгоц нисгэх болсноор “Изинис” компанийн онгоцны суудал дүүрэхгүй болсонтой холбоотой аж. “Аэро Монголиа” компани Ховдоос БНХАУ-ын Үрэмч чиглэлийн нислэгээ сэргээж болох талаар асуулт тавьсан юм.
Дорнод аймгийн нисэх буудлын зурвас 30 метр учир 45 метр болгон нэмэгдүүлвэл олон улсын ямар ч нислэг хүлээн авах боломжтой аж.
ИНЕГ-аас төв, орон нутгийн нисэх буудлуудын үйлчилгээ, тулгамдсан асуудлуудын талаар видео хурлыг зохион байгууллаа. Хурлаас гарсан саналыг удахгүй болох удирдах ажилтнуудыг зөвлөгөөнд танилцуулах аж. “Чингис хаан” олон улсын буудлаар энэ оны аравдугаар сарын 31-ны байдлаар гэхэд 930 мянган зорчигч үйлчлүүлжээ. Өмнөх оныхтой харьцуулахад 22,8 ачаа тээвэрлэлт 5,6 буулт хөөрөлтийн тоо 25,1 хувиар тус тус өсчээ. 1985 онд нэг цагт дээд тал нь 500 зорчигч хүлээн авахаар төлөвлөж барьсан онгоцны буудал өнөөдөр 800-900 болтлоо нэмэгджээ.
Ачааллаа даахгүй болсонтой холбогуудлан Хөшигтийн хөндийн онгоцны буудлын талаархи сүүлийн үеийн мэдээллийг төсөл хариуцсан хүмүүсээс сонслоо. 2010 оны сүүлээр зураг төсөл нь бэлэн болж 2011 онд анхны тендер нь зарлагджээ. Монгол Улсад тендер шалгаруулах явц нэг сар байдаг бол олон улсад зургаан сар байдаг учраас хугацаа алджээ.
Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-ны байдлаар тендер дахин зарлахад хоёр компани шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Зөвхөн барилгын ажил үлдээд байгаа тул 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлэв. Жилдээ нэг сая таван зуун мянган зорчигч хүлээн авахаар төлөвлөж цаашлаад 2019 он, 2024 он гэхэд 12 сая хүртэл тоогоо нэмэгдүүлэхээр зохион байгуулалт хийнэ гэв. Хөшигтийн хөндий онгоц буудал үүдээ нээхэд дор хаяж гурван жил шаардлагатай байгааг албаныхан хэлэв. ИНЕГ-аас хандан нислэгийн компаниудыг онгоцоо ойролцоох аймгуудын орон нутгийн онгоцны буудалд хонуулж байхыг сануулав. Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд ялангуяа ачаалал маш их үүсч байгааг анхааруулсан юм. Мөн цаг агаар муудсан үед Улаанбаатар газардаж чадаагүй олон улсын нислэгүүд Бээжин хотыг зорьж хүлээдэг. Транзит байхгүй учраас гаднаас хоол хүнс оруулахгүй, онгоцноос зорчигчдыг гаргадаггүй байна. Ийм хүнд нөхцөлд зорчигчид онгоцондоо 23-28 цаг хүртэл саатах тохиолдол байдаг талаар ч ярив. Бээжин хот руу буцаж ниссэнээс олон улсын гэх тодотгол зүүж буй аймгуудынхаа буудалд буулгаж мөнгө төгрөгийг нь өгч байвал дэмжлэг болох юм биш үү гэсэн санал гаргаж байлаа.
Өмнөговь аймагт уул уурхайн компаниудаас шалтгаалан өдөрт 7-10 нислэг хүлээн авдаг учир нисэх буудлын орон тоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Баян-Өлгий аймаг жил гаруйн өмнөөс зогсоосон Казахстаны нислэгийг сэргээх хүсэлтийг хувийн авиа компаниудад тавилаа. Тус аймгийн нисэх онгоцны буудал 23 хүний орон тоотой ажилладаг. Нэг хүн 2-3 хүний ажлыг давхар хийдэг гэдгийг бас дурдлаа. Ховдчууд Улаанбаатар-Булган сум болон Ховдоос БНХАУ-ын Үрэмч чиглэлийн нислэгийг сэргээе гэв. Ховд аймгийн Булган сум руу татаас авч 2012 оны арванхоёрдугаар сарын 28 хүртэл “Изинис” компани нислэг үйлдэх гэрээтэй байсан ч үйл ажиллагаагаа зогсоожээ. Учир нь, “Монголиан Эйрлэйнс” компани Ховдын чиглэлд том онгоц нисгэх болсноор “Изинис” компанийн онгоцны суудал дүүрэхгүй болсонтой холбоотой аж. “Аэро Монголиа” компани Ховдоос БНХАУ-ын Үрэмч чиглэлийн нислэгээ сэргээж болох талаар асуулт тавьсан юм. Дорнод аймгийн нисэх буудлын зурвас 30 метр учир 45 метр болгон нэмэгдүүлвэл олон улсын ямар ч нислэг хүлээн авах боломжтой аж.
ИНЕГ-аас төв, орон нутгийн нисэх буудлуудын үйлчилгээ, тулгамдсан асуудлуудын талаар видео хурлыг зохион байгууллаа. Хурлаас гарсан саналыг удахгүй болох удирдах ажилтнуудыг зөвлөгөөнд танилцуулах аж. “Чингис хаан” олон улсын буудлаар энэ оны аравдугаар сарын 31-ны байдлаар гэхэд 930 мянган зорчигч үйлчлүүлжээ. Өмнөх оныхтой харьцуулахад 22,8 ачаа тээвэрлэлт 5,6 буулт хөөрөлтийн тоо 25,1 хувиар тус тус өсчээ. 1985 онд нэг цагт дээд тал нь 500 зорчигч хүлээн авахаар төлөвлөж барьсан онгоцны буудал өнөөдөр 800-900 болтлоо нэмэгджээ.
Ачааллаа даахгүй болсонтой холбогуудлан Хөшигтийн хөндийн онгоцны буудлын талаархи сүүлийн үеийн мэдээллийг төсөл хариуцсан хүмүүсээс сонслоо. 2010 оны сүүлээр зураг төсөл нь бэлэн болж 2011 онд анхны тендер нь зарлагджээ. Монгол Улсад тендер шалгаруулах явц нэг сар байдаг бол олон улсад зургаан сар байдаг учраас хугацаа алджээ.
Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-ны байдлаар тендер дахин зарлахад хоёр компани шалгаруулалтад оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Зөвхөн барилгын ажил үлдээд байгаа тул 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлэв. Жилдээ нэг сая таван зуун мянган зорчигч хүлээн авахаар төлөвлөж цаашлаад 2019 он, 2024 он гэхэд 12 сая хүртэл тоогоо нэмэгдүүлэхээр зохион байгуулалт хийнэ гэв. Хөшигтийн хөндий онгоц буудал үүдээ нээхэд дор хаяж гурван жил шаардлагатай байгааг албаныхан хэлэв. ИНЕГ-аас хандан нислэгийн компаниудыг онгоцоо ойролцоох аймгуудын орон нутгийн онгоцны буудалд хонуулж байхыг сануулав. Өглөөний 06:00-08:00 цагийн хооронд ялангуяа ачаалал маш их үүсч байгааг анхааруулсан юм. Мөн цаг агаар муудсан үед Улаанбаатар газардаж чадаагүй олон улсын нислэгүүд Бээжин хотыг зорьж хүлээдэг. Транзит байхгүй учраас гаднаас хоол хүнс оруулахгүй, онгоцноос зорчигчдыг гаргадаггүй байна. Ийм хүнд нөхцөлд зорчигчид онгоцондоо 23-28 цаг хүртэл саатах тохиолдол байдаг талаар ч ярив. Бээжин хот руу буцаж ниссэнээс олон улсын гэх тодотгол зүүж буй аймгуудынхаа буудалд буулгаж мөнгө төгрөгийг нь өгч байвал дэмжлэг болох юм биш үү гэсэн санал гаргаж байлаа.
У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























