Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ким Кардашианыг харахын тулд 1326 доллар төлөх үү
Реалити шоуны од Ким Кардашиан бизнесээ өргөжүүлэхээр булангийн орнуудыг зорьсон ч лалын шашинт ертөнцөд нэр муутай түүнийг тийм ч сайхан уур амьсгал тосч авсангүй. 2007 онд секс бичлэг нь интернэтээр тарж, NBA-гийн од Крис Хамфритай түрхэн зуур гэрлээд салсан гээд Ким Кардашианы тухай таагүй мэдээлэл түүний очсон Бахрейн, Кувейтэд тархжээ. Дээр нь Ким Кардашиан Бахрейны үзэгчидтэй мэндчилж, тэдэнтэй уулзах боломж олгосон ч үүнийхээ төлөө нэг тасалбарын үнийг 500 бахрейн динар буюу 1326 ам.доллараар тогтоосон нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Гэсэн ч Кардашиан Кувейт дэх Avenues Mall Их дэлгүүрт өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, бизнесээ өргөжүүлж амжжээ.  “Millions of Milkshake” нэртэй энэ дэлгүүрт сүүний шейк зарах ажээ.
 

Ийнхүү Ким Кардашианыг лалын ертөнцөд бизнесээ өргөжүүлж явах хойгуур өмнөх гэрлэлтийнх нь тухай ээлжит муу мэдээ дуулдсан байна. Түүний экс нөхөр Крис Хамфри сүй тавихдаа түүнд бэлэглэсэн 20,5 каратын алмаазан шигтгээтэй Lorraine Schwartz-ын хоёр сая ам.долларын үнэтэй бөгжөө буцааж өгөхийг шаардсан төдийгүй тэдний гэрлэлт угаасаа үнэнч ариун байгаагүй гэдгийг шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх бодолтой байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ. Харин Ким Кардашиан экс нөхрийнхөө өгөөмөр бэлэгт хэтэрхий сэтгэл нь хоргодсон бололтой, өгөхгүй гэж зөрүүдэлсээр байгаа юм.

Экс нөхөртэйгөө, нөхрийнхөө өгсөн бөгжтэй

0 Сэтгэгдэл
eniig neg yu yaah yumsan
Medrel avgai zailaasai, yamar ch une tsene gej baihgui sex bichlegeer uuriiguu bur tom od gej boddog ene gichiid USA d ch gesn durtai hun bdgui shde
harahaas hazahiin zaya baih bish dee hahahaha
ene shunaltai huuhen aygui bol ter bogjiig ni zaraad idchihseen
Хамгийн их уншсан