Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Зургаан утас тутмын нэг нь өвчний нян агуулж байдаг
Компьютерийн гар хамгийн бохир, олон төрлийн нян агуулж байдгийг бид мэднэ. Тэгвэл гар утас түүнээс дутахгүй элдэв төрлийн бохир нян агуулж байдгийг төдийлэн мэдэхгүй. Саяхан Их Британийн 12 хотод судалгаа хийж гар утас хэр бохир бөгөөд хүнд өвчин дамжуулах эрсдэлтэй болохыг судалсан байна. Судалгаанд 390 хүний гар утсыг эзнийх нь гартай хамт шинжлэхэд 82 хувь нь ямар нэг төрлийн нян агуулж байгаа нь илэрчээ. Үүнээс 16 хувь нь маш аюултай “Е.Coli” хэмээх бактери үүсгэгчтэй байж. “Е.Coli” бол хүн бие зассаны дараа гараа угааж цэвэрлээгүйгээс ихэвчлэн үүсдэг нян. Өөрөөр хэлбэл ялгадаснаас үүсдэг гэсэн үг. Энэ нянгаас үүссэн өвчин өнгөрсөн жил улаан лооль, өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоор дамжин Европт халдварлаж, хэдэн зуун хүн өвчилж, бүр нас барсан ч удаатай. Тиймээс таны гар утсанд үхлийн аюултай нян ч нуугдаж байж болзошгүй. Тэгэхээр гараа тогтмол угааж, гар утсаа ч цэвэр байлгах хэрэгтэй байх нь. Хамгийн гол нь, ариун цэврийн өрөөнд орсон тохиолдолд заавал гараа угааж байж гар утсаа ашиглахгүй бол эргээд утаснаасаа нян авч ч болзошгүй юм. Учир нь, гар утастай харьцаж байгаа хүний гар үүрэн телефон ашиглаагүй хүмүүсийнхээс гурав дахин их бохирддог байна. Ер нь, гар утас ч гэлтгүй зээлийн карт, АТМ-ийн товчлуур, шатны бариул, хэтэвч, дэлгүүрийн түрдэг тэрэг гээд нян ихээр агуулдаг зүйлс мундахгүй олон шүү.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан