Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хамгийн харамч тэрбумтнууд
Дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг саятнууд дунд жирийн л нэгний адил хэрэглээтэй, бүүр харамч гэмээр амьдралтай хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ энэ байдал нь тэдний төрөлхийн зан ааштай их холбоотой байдаг гэнэ.
XX зууны америкийн хамгийн баян эмэгтэй Генриетта Хоуленд  1916 онд нас барахдаа 100 сая ам.доллар (одоогийн ханшаар тооцож үзвэл 20 тэрбум ам.доллар) өв болгон үлдээжээ. Тэрээр Чикагод хамгийн том байшинг өв залгамжлан авсан ч бүх л амьдралынхаа турш хамгийн хямд хөлсний байшинд амьдарсан гэдэг. Тэрээр захидал дээр наах хоёр центын үнэтэй марк хайн шөнөжин явсан ч гэдэг баримт  бий. Хүү нь хөлөө гэмтээгээд яаралтай эмнэлэгт хэвтэх болсон тэр үед ч Генриетта гурван өдөр төлбөргүй, тусламжийн эмнэлэг хайсан гэдэг. Тогооч нь нэг шил сүүнд илүү мөнгө төлсний төлөө 82 настай саятан эмгэн түүнийг хөөж, цалингаас нь хасчээ.


Нефтийн хаан Жон Пол Гетти 30 жилийн өмнө дөрвөн тэрбум ам.доллартай учраас дэлхийн хамгийн баян хүн байсан юм. Гэвч тэрээр бүх зүйл дээр байнга хэмнэлт хийж байдаг нэгэн гэнэ. Жишээлбэл, хувийн эдлэндээ зочиддоо зориулан таксофон тавьжээ. Яагаад гэвэл тэрээр зочдынхоо ярианы төлбөрийг төлөхийг хүсээгүй байна. 1973 онд түүний ач хүү Жоныг барьцаалан барьцаалагч 17 сая ам.доллар нэхжээ. Гэвч өвгөн шууд татгалзжээ. Хүүгийнх нь нэг чихийг түүнд явуулсны дараа л өвгөн 2.7 сая ам.доллар өгөхөөр болсон аж.

44 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд тэргүүлж байгаа Уоррен Баффет түүний дараагийн харамч нь гэнэ.Тэрээр хуучны Lincoln Towncar машинаараа одоо хүртэл явдаг төдийгүй 40 жилийн өмнө 30 мянган ам.доллараар авсан хуучин байшиндаа амьдардаг.

Тэрээр тансаг хэрэглээнээс аль болох дөлдөг. Түргэн хоолны газар хооллож, нийтийн тээврээр өнөөг хүртэл зорьчсоор байгаа тэрбумтанг харамч биш гэх үү.

Тетра Пак савлагааг үндэслэгч Ханс Раусинг олон жил хөгшин “Morris Minor”-оор машинаараа явсан аж.

Харин хэдхэн жилийн өмнө найман тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрээр машинаа солихыг хүсчээ. Гэхдээ Оросын Нива машинаар. Мөн тэрээр байнга жижиг дэлгүүрээр үйлчлүүлдэг байна.


28 тэрбум ам.долларын хөрөнгөтэй баян Швед эр “IKEA”-н үндэслэгч Ингвар Кампрад өөрийн бизнесээ хүүхэд байхаасаа эхэлсэн нэгэн. Тэрээр бөөний дэлгүүрээс харандаа, үзэг бал зэрэг хичээлийн хэрэгсэл аваад ангийнхандаа хоёр дахин өндөр үнээр дамлан зардаг байж. Харин одоо тэрээр дэлхийд тэргүүлэх тэрбумтан. Гэвч хамгийн хямдхан хоолтой зоогийн газарт хооллож, автобусаар явж, гурван одтой зочид буудалд буудаг. Харин амралтаа Шведийнхээ жижигхэн эрэг дээр загас барьсан шигээ өнгөрүүлдэг байна.
Гэрийнх нь бүх л тавилга өөрийнх нь “IKEA”-гийнх байдаг. 32 жил нэг л буйдан дээрээ суусан бөгөөд эхнэр нь солихыг хүссэн ч бүрээсийг нь л сольжээ.


“Google”-г үндэслэгч 33 настай Сергей Брин 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Гэхдээ тэрээр АНУ-ын жирийн л иргэн шиг гурван өрөө орон сууцанд амьдарч хямдхан Тоёото унадаг. Түүнд эдлэн газар, дарвуулт завь байхгүй. Мөн заримдаа дугуйт тэшүүрээр ажилдаа явдаг. Тэрээр Сан-Францискогийн хямхан ресторанд хооллодог.

Харамч нарын нэг нь хатагтай Бекхэм гэсэн шүү.  Тэрээр нөхрийнхөө тоглолтыг үзэхээр Манчестерийн цэнгэлдэх хүрээлэн рүү нэг бус удаа трамбайгаар явсан гэнэ.

Зөвхөн хувьдаа 18 сая ам.долларын хөрөнгөтэй ч тэрээр Германы хямдхан Blue Nun дарс уудаг. “Christian Dior”-оос илүүтэйгээр энгийн л нэгэн дэлгүүрээс өөрт таалагдсан хувцсаа аваад өмсчихдөг гэнэ.


Алдарт Мадонна 150 саяын хөрөнгөтэй ч зарцуулж буй зоос бүрээ нарийн тооцдог гэнэ. Тэрээр Кенсингтон дахь эдлэнгийнхээ утасны мөнгийг төлөхдөө заавал жагсаалтаа авч маш нарийн шалгадаг байна.
0 Сэтгэгдэл
миний бодлоор зөв ш дээ. тэнэг юмнууд л мөгө үзээгүй юм шиг тансаглаж байгаад нисч үхдэг биз дээ
эд нар чинь нэр хүндээ өсгөх гэж л буюны хандив өгдөг юм. зарим нь баахан нүгэл хийчэхээд үхэхээ дөхөхөөр там-с айж мөнгөө өгдөг бхө
bayn baih gedeg unetei yum hereglej unetei bairand amidrahiin ner bish edgeer baychuud uuniig sain meddeg baih mongol baychuud ene humuusees suraltsah heregtei
waffat chine ikh khemjeenii khurunguu buynii ajild zartsuulsan khun. Kharamch bol yaagaad ch bish.
Ингвар Кампрад ч гэсэн буяны ажилд маш их мөнгө зарлгаддаг шүү дээ. тэр хүн баяжсан ч амьдралаа өөрчлөхийг хүсээгүй байж бас болно шүү дээ. Их мөнгө олдог гээд их мөнгө үрнэ гэвэл зүгээр л бодит бус өртөг шинэгсэн хэнд ч хэрэггүй хог новш худалдаж авах болно гэсэн үг. Тэгж шулуулж байснаас шууд буяны үйлсэд зарцуулчихсан нь дээр гэж боддог ч юм бил үү
hun bayjih tusam haramch bolj uguirdg gj enedee ter huugee barichaand aldchaad chihiin haraad mungu ywuulsn gdg arai heternee teghd yduu hum=nii huuuhdiig baritsallaa ghd ter mungiin olj oghiin tul etseg ni yaahs ch butshaarq bndaa uul ni bol arai l denduu ymaa.
Warren Buffet -ийн хувьд мөнгө олох, түүнийг хадгалах гэдэг нь зугаа. Тэрээр нийт хөрөнгийнхөө 95 хувийг Bill&Melinda Foundation-д хандивласан
shal teneg yum bnadaa... bolimoor yum... myanga haramlasanch ochih yum hezee negen tsagt ochih hundee ochihoos hoish uuriiguu bodoj taivan amidarmaarandaa sayatanguud... teneg l bnadaa... yadarsan humuused buyan uildsen bol ter bitgii hel heden arvan sayaiig olnoshdee yaanadaaa tiimhen l bna
bi l gantsaaraa tiim yum bh gesen bish um bna
Хамгийн их уншсан