Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЭРТ ҮЕИЙН ИЛРҮҮЛЭГ БҮСГҮЙ ТАНЫ АМЬДРАЛЫГ АВРАНА
Хүн эхээс төрөөд хамгийн анх ээжийнхээ цагаан сүүг амлаж энэ хорвоог мэдэрдэг. Анх төрсөн үрээ тэврээд суугаа эх хүний жаргалыг юутай зүйрлэх билээ. Гэвч энэ хорвоод хүн болж төрснийхөө үүргийг гүйцэтгэж үр хүүхэд төрүүлж чадахгүй бол юутай гачлан...
Бидний дунд оршсоор байгаа аюулын харангын нэг умайн хүзүү болон хөхний хавдар энэ гачлангийн үүсвэр яах аргагүй болоод байгаа билээ. Гэхдээ энэ аймшигт зүйлээс сэргийлэхийн тулд та өөрийн оршин байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт л хандахад болно. Энэ төрлийн хавдар нь хүний биед маш хожуу үедээ илэрдэг учраас бага, залуу наснаасаа бүсгүйчүүд маань үүнээс сэргийлэх ёстой аж.

Я.Оюунгэрэл: Умайн хүзүү, хөхний хавдрын анхан шатны үзлэгт иргэд идэвхгүй хамрагдаж байна

“Бичил-Манал” өрхийн эмнэлгийн их эмч Я.Оюунгэрэлтэй умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт оношлох талаар ярилцлаа.

-Иргэдэд хамгийн ойр газар бол өрхийн эмнэлэг шүү дээ. Өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүү болон хөхний хавдрын оношилгоо хийдэг болсон нь сайхан мэдээ байна?
-Тиймээ. Мянганы сорилтын сангаас өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүү болон хөхний хавдрын оношилгооны багаж төхөөрөмж өнгөрсөн наймдугаар сараас тараасан. Үүний дагуу харьяа эмнэлэгтээ энэ шинжилгээнд орох насны эмэгтэйчүүд шинжилгээ хийлгэж болно. Манай эмнэлгийн зүгээс бүсгүйчүүддээ шинжилгээ хийлгэх урилга тараасан ч иргэд маань энэ ажилд жаахан идэвхгүй хандаад л байна.
-Хавдрыг хамгийн гол нь эрт илрүүлбэл эмчилгээ хийж, эдгэрэх магадлал нэмэгддэг шүү дээ...?
-Тэгэлгүй яахав. Манай хороонд хавдрын анхан шатны үзлэгт орох шаардлагатай 396 хүн бий гэсэн судалгаа гаргасан. Тэгэхэд одоогийн байдлаар 36,1 хувь нь л үзлэгт хамрагдсан. Хамрагдсан хүмүүсээс хэдийгээр хавдар илрээгүй ч умайн хүзүүний шархлаа илэрсэн. Хэрэв тэр шархлааг тэр дор нь эмчлүүлэхгүй бол цаашдаа хавдар үүсэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг л дээ.
-Та түрүүн шинжилгээнд орох насны эмэгтэйчүүд гэлээ. Хэдээс хэдэн насны хүмүүс хамрагдах ёстой юм бол?
-30-аас 60 настай эмэгтэйчүүд хамрагдах ёстой. Гэхдээ 30, 33, 36 гэх мэтээр гурав гурван насаар өгсөж хамрагдах ёстой байдаг.
-Тэгэхээр эмэгтэйчүүд энэ үзлэгт гурван жилд нэг удаа хамрагдах хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм ээ. Гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгтээ хандаад үзлэг шинжилгээ хийлгээд байвал айх зүйлгүй ээ.
-Хэдийгээр танай эмнэлэгт үзлэгт орсон эмэгтэйчүүдээс хавдар илрээгүй ч өрхийн эмнэлгээр дамжуулан хавдартай болсноо мэдсэн хүмүүс цөөнгүй байгаа гэсэн?
-Тэгэлгүй яахав. Тэгэх гэж л энэ үзлэгийг хийж байгаа юм шүү дээ. Хамгийн ихдээ 50 шинжилгээнээс хоёр хавдрын тохиолдол илрүүлсэн гэсэн мэдээ байгаа. Үзлэг хэр үр дүнтэй байгааг л харуулж байна.
-Умайн хавдар үүсэх гол хүчин зүйлийн талаар...?
-Эмэгтэйчүүд архи тамхи хэрэглэх, олон бэлгийн хавтигчтай байх, олон удаа үр хөндүүлэх, умайн хүзүүнд үүссэн шархыг эмчлүүлээгүй байх, бэлгийн замын халдварт өвчин тусч байсан бол гээд олон зүйлээс хамаардаг.
-Хэрэв өрхийн эмнэлгийн үз­лэгт хамрагдаад хавдар илэрвэл цааш нь ямар арга хэмжээ авах вэ?
-Дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд хандаад Хавдар судлалын үндэсний төв рүү өвчтөн илгээх маягтыг нь өгөөд явуулах ёстой. Тэгснээр цаг алдалгүй түргэн шуурхай эмчлэх боломж бүрдэнэ.
-Эмэгтэйчүүд маань өрхийн эмнэлэгт үзлэгт орохоор анхаарах ёстой зүйлүүд бий юү?
-Байлгүй яахав. Үтрээний угаалга хийгээгүй, бэлгийн харьцаанд ороогүй байх ёстой. Бас лаа, тампон зэргийг хэрэглээгүй байх ёстой гэдгийг эмэгтэйчүүд маань анхаарах ёстой л доо.
-Умайн хүзүү хөхний хавдрыг үүсгэдэг хөхөнцөр вирусийн талаар нэг хэсэг ташаа мэдээлэл гарах болсон...?
-Тиймээ, 16-аас дээш насны охидод энэ вирусээс урдчилан сэргий­лэх вакцин орон даяар хийж эхэлсэн ч буруу ташаа  мэдээлэл гарснаас болоод эцэг эхчүүдийн зөвшөөрөлтэйгөөр өсвөр насны охидыг хамруулсан.
-Хөхөнцөр вирусийг удамшдаг гэж сонсч байсан?
-Ташаа мэдээлэл байх. Гэхдээ би яг тэр чиглэлээр мэргэшсэн эмч нь биш болохоор илүү тодорхой мэдэхгүй байна.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан