Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ӨДӨРТ 30 ГАРУЙ ХҮН ХАЛЬТИРГАА ГУЛГААНААС БОЛЖ БЭРТСЭЭР БАЙНА

Хахир хүйтэн хэдийнээ ноёлж, цас их унаснаас хальтиргаа гулгаа үүсч иргэд гэмтэж,  бэртэж байна гэсэн мэдээлэл гарсаар. Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Биднийг өдрийн 12:00 цагийн үед тус төвд очиход хөл гишгэх зайгүй шахам байлаа. Гэмтэж, бэртсэн иргэд  яаралтай тусламжийн төвийн үүдний модон сандал дээр “болжмор” шиг л зээглэн сууж эмчид үзүүлэх гээд дугаараараа хүлээнэ. Өдрийн 12:00 цаг гэхэд тус газрын ачаалал харин ч бага байгаа нь энэ гэнэ.

Хүлээн авахын өрөөнд гурван эмч өвчтөнүүдэд үзлэг хийж байгаа харагдав. Өвчтөнүүдийн ихэнх нь хөл, гараа бэртээжээ. Ачаалал бага байгаа үе нь энэ юм бол их үед ирвэл ч... хэмээн бодлоо. Хуучин түлэнхийн төвийн барилгыг шинээр барих болсонтой  холбогдуулан Гэмтэл согог судлалын төв өвчтөнүүдийг хүлээн авдаг болсноос хойш ачаалал нь эрс нэмэгдэж, дарин дээр давс гэгч л болж байсан нь саяхан. Ямар ч гэсэн ачааллаа багасгах, тэнцвэржүүлэх үүднээс түлэгдсэн хүмүүсийг төвийнхөө баруун талдаа, гэмтэлтэйг нь зүүн талдаа хүлээн авдаг болж. Эмчид үзүүлэх гээд дугаарлаж суугаа иргэдийн дунд хөлөө хугалсан бололтой 50 гаруй насны хүн ихэд ёолох аж. Өөрийгөө Л.Бадамсүрэн хэмээн таницуулсан тэрээр “Дэлгүүр орох гээд орцноосоо гарч явахдаа хальтирч унаад хөлөө хугалчихлаа. Нас өндөр болоод ирэхээр яс ч хэврэг болдог юм байна. Ядаж байхад таяг хальтраад.. СӨХ гэж сар бүр мөнгө авсан байгууллага байдаг  хэрнээ орцны үүдний цас мөсийг арилгачихгүй. Оршин суугчдадаа хэрэгтэй ажлаа хийхгүй юм” хэмээн бухимдан ярьсан юм. 

Ийн ярилцаж суух зуур бас л бэртсэн залуу замын цагдаагаар түшүүлэн орж ирэв. Тэр гарцаар гарч явж байхад жолооч нь машинаа зогсоож чадалгүй мөргөж орхисон гэнэ. Жолооч Л.Нарангаас энэ талаар тодруулахад ”Би 20 миллын л хурдтай явж байсан. Миний машины дугуй өвлийнх. Гэтэл зогссонгүй очоод шүргэчихлээ. Хотын замд цас хайлуулах бодис, давсаа цацахгүй юм. Холбогдох албанхан нь телевиз, радиогоор тэдэн тонн давс цацлаа л гэдэг. Үнэндээ захын хорооллын замд дусал ч бодис цацаагүй шүү дээ. Үүнээс болоод авто осол их гарч байна. Хальтиргаа, гулгаанаас болж гарсан ослын хохирлыг зөвхөн жолооч нар л  гаргаж байгаа. Тухайн замд цас хайлуулах бодис, давсаа цацаагүйгээс авто осол гарвал хариуцсан газар нь хамт үүрэг хүлээлгэж баймаар юм” хэмээн бухимдангуй ярив. Ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэдэн цаг саатах хооронд зам тээврийн осолд өртсөнөөс гадна согтуу ухаанаа алдаж, осгосон иргэд ч түргэн тусламжаар нэлээд хүргэгдэж ирж харагдсан. Согтуу хүргэгдэж ирж буй хүмүүсийг харахад осгож, хөлдсөнөө огт мэдсэн шинжгүй ирж байв. Нэгэн сувилагч “Ямар ч ухаангүй хөл гар нь осгоод ирж байгаа хүн биднийг хараад ухаан орж архи нь гардаг. Тэгээд л гудамжинд хэвтэж байсан хүн чинь ёо ёо үхлээ хатлаа гээд орилж өгнө. Согтуугаар хүргэгдэн ирж байгаа иргэдийн ихэнх нь гэр оронгүй тэнэмэл  иргэд байдаг. Гэхдээ бас  гайгүй албан тушаалтай хүмүүс ч ирдэг. Тэд архи нь гарахаараа өөрөөсөө ичээд,  баярлалаа гээд л гардаг. Ер нь, хамт олноороо баяр тэмдэглэж байгаа хүмүүс нэг нэгэндээ анхаарал тавьж, гэрт нь заавал хүргэж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол харьж яваад замдаа согтож унах, хувцас хунараа дээрэмдүүлэх цаашлаад осгож, хөлдөж ирж байна” хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан