Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Бритнигийн хөл яачихаа вэ
Дуучин Бритни Спирс “X Factor” телевизийн шоунд шүүгчээр ажиллаад завгүй байгаа. Тиймдээ ч эрүүл мэнддээ ч анхаарах цаг зав түүнд хомс байгаа бололтой.  Лон Анжелост болсон шоуны нэгэн арга хэмжээний үеэр хөл нь нэлээд шархалсан байдалтай олны өмнө гарч иржээ. Дуучны хөлийн шагай хавиар арьс нь маш хүнд шархалсан нь илт харагдаж байсан ч тэрээр олон арван камерын өмнө өндөр өсгийттэй зогсохоос өөр аргагүйд хүрчээ. Бритнигийн хөл ийм болсон нь арьсны псориаз хэмээх өвчнөөс болсон гэнэ. “National Enquirer” сэтгүүлд Бритнигийн нэгэн ойрын эх сурвалж өгүүлэхдээ “Бритни арьсны псориаз өвчтэй. Тэрээр нэлээд олон жил энэ өвчнөөр өвдөж байгаа. Түүний ажлын ачаалал нэмэгдэх үед өвчин нь сэдэрдэг. Түүнд энэ өвчний тос байнга явдаг ч арьсыг нь түлээд байна гээд сүүлийн үед түрхэхээ больсон” гэжээ.

Псориаз гэдэг нь хүний дархлалын системтэй холбоотой арьсны өвчин ажээ. Хүний дархлаа арьсандаа буруу сигнал өгч, арсны эсүүд хэт олноороо хурдан олширсноос хүний биеийн тохой, өвдөг гэх мэтчилэн ихэвчлэн үений гадуурх арьс загатнаж, хатууран, шархалдаг байна. Энэ нь стресс ихтэй, ядарсан үед илүү их гардаг байна.

Оддын дунд ийм өвчтэй хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, Ким Кардашиан, дуучин ЛиЭнн Раймс нар псориаз өвчтэй гэдгээ мэдэгдэж байсан юм.


0 Сэтгэгдэл
Arai l muuhai bietei boltson
ээш хөөрхий гэж
Хамгийн их уншсан