Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл тэрбум төгрөг зувчуулсан уу
“Би Сууц өмчлөгчдийн холбоондоо сар бүр 30 мянган төгрөг өгдөг боловч орцны цэвэрлэгээ муу, жижүүр нь тогтохгүй байна. Манай байранд 80 айл байдаг. Ингээд бодохоор сард гурван сая төгрөг цугларна. Гэтэл СӨХ юу ч хийдэггүй. Ойрын өдрүүдэд халаалт ч сайн ирэхгүй байгаа. Манай байр гэж эзэнгүй айл шиг л оройдоо орцонд согтуу хүмүүс дүүрч, өдөртөө шил лааз түүдэг хүмүүс холхих боллоо. Ер нь, СӨХ юу хийдэг юм бэ. Мөнгө авах болохоороо л сүрдүүлж дарамталж хэдэн төгрөг авчихаад л алга болдог гэсэн иргэдийн гомдол тасардаггүй.
Тэгвэл эл байгууллагыг хариуцдаг ШӨХТГ-ын нэг байцаагчид жилд дунджаар СӨХ-той холбоотой 10-15 санал, гомдол ирдэг. Ихэнх нь байр, орон сууцны халаалт муу, илүү мөнгө авдаг, хураасан мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй зэрэг гомдол ирдэг гэнэ. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Тэдний толгой байгууллага нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл юм. Эл байгууллага 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд тэрбум гаруй төгрөгийг тэд иргэдээс хууль бусаар авчээ гэсэн мэдээллийг өчигдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай олон нийтэд дэлгэлээ. Тэрээр “СӨХ хэдхэн хүнийг тэжээдэг саалийн үнээ байж болохгүй. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэн ч хөндөхгүй яваад байсныг би ойлгохгүй байна. Монгол Улсад хуулийн хүрээнд бүх асуудал шийдэгдэх ёстой. Төрийн бус байгууллага ч иргэдээс татвар авах ёсгүй. СӨХ-ны дээд зөвлөлийн хариуцаж буй СӨХ-дын үйл ажиллагаа дампуурчихсан байна. 15 жилийн дотор ийм л бантан хутгаад хаячихаж. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Манай байгууллагын зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад СӨХ-той хамааралтай гомдол, санал шүүмжлэлийг шийднэ гэсэн зорилготой байна” хэмээн ярьсан юм.
Энэ үеэр тэрээр СӨХ-дын дээд зөвлөлийн удирдлагуудтай уулзаж нэн даруй татан буугдаж, тэрбум гаруй төгрөгөө юунд зарцуулсан тайлангаа гаргаж өг. Бүх СӨХ-ныхоо төлөөллийг хуралдуулж төрийн бус байгууллага эсвэл төрөөрөө удирдуулах хүсэлтэй байна уу гэдгээ өөрсдөө сонго гэсэн “лүндэн” буулгасан юм. Учир нь, захын хорооллын орон сууцн болон тансаг зэрэглэлийн хотхоны оршин суугчид СӨХ-доо гомдолтой байгаа. МСӨХ-ны дээд зөвлөл СӨХ-дыг шалгах ямар ч эрхгүй хэрнээ хянаж шалгаж бүр торгож төлбөр авдаг гэсэн гомдол ар араасаа хөвөрч буй тул энэ асуудлыг цэгцлэхээр шийджээ. Уулзалтад оролцсон зарим СӨХ-ны удирдлага ”Ер нь, СӨХ-г үйл ажиллагаа явуулахад МСӨХ-ны дээд зөвлөл саад болдог. Тухайлбал, манай зөвлөлийн гишүүн тул татвараа төл, танайх байрандаа ийм засвар хийгээгүй тул тэдэн төгрөгөөр торгоно гэхчлэн дарамталдаг” гэв. Тэнд цугласан СӨХ-ны ихэнх нь дээд зөвлөлийг байх хэрэгтэй юу, үгүй юү гэдэг дээр талцан хэрүүл болов. Хэрэв уг дээд зөвлөл татан буугдвал ШӨХТГ-ын дэргэд нэг нэгж байгуулж СӨХ-дыг хянах боломжтой юм билээ.
Уулзалтын үеэр МСӨХ-ны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Жигжидээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллагыг татан буулгахыг шаардлаа. Шаардлагын хариуг хэзээ өгөх вэ?
-Бид ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Манайхыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгасан. Ямар хууль бус зүйл илрүүлээгүй. Шаардлагатай бол хурлаа зарлаад би огцроход бэлэн байна. Тэгээд ч сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажил хийх сонирхол ч алга.
-Манай байгууллагын гишүүнчлэлтэй СӨХ оршин суугчдаасаа хурааж авсан жилийнхээ орлогын 10 хувийг танайд татвар нэрийдлээр төлдөг гэсэн. Татвар төлөгчдийнхөө мөнгөөр ямар ажил хийсэн юм бэ?
-Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гишүүдийнхээ хандиваар санхүүжиж болно гэж хуульдаа заасан. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөө журмаа баталсан. Энэ байгууллагыг юу хийдгийг мэдэхгүй хүмүүс ирээд үзээрэй. Бүх байр орон сууцны дээвэр, лифтийг засдаг. Бүх төсвийг нь гаргаж өгдөг. 119 сая төгрөгийн зарлагатай, 119,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, тэрний 50 хувийг нь дээд зөвлөл аж ахуйн аргаар олж авдаг. Дээд зөвлөлд ажиллаж буй 10 гаруй хүн цаг наргүй хаана гомдол гарна тийшээ явж байгаа. Нийслэлд 2000 гаруй орон сууц байдаг.
-Өнөөдөр амтай бүхэн л СӨХ-г шүүмжилж байна. Та энэ байгууллагыг 13 жил толгойлсон хүний хувьд яагаад ийм байдалд хүрчихэв гэж дүгнэж байна вэ?
-Энд гурван шалтгаан бий. Нэгд, хууль эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй. Хоёрт, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах ёстой юм. Яагаад гэвэл, 36 айлтай СӨХ байдаг. Тэр СӨХ яаж мөнгө цуглуулж байраа засах вэ. Хуульд хоёр буюу түүнээс дээш өрхтэй бол СӨХ байгуулж болно гэж заасан. Бид 400-гаас дээш айлтай байвал СӨХ байгуулж болох юм байна гэж тооцоолсон. Өнөөдөр СӨХ санхүүгийн хувьд уналтад орчихсон байгаа. СӨХ-ны дарга 70-150 мянган төгрөгийн л цалин авдаг. Жижүүрүүдээ цалинжуулж чадахгүйд хүрсэн. Тансаг хорооллууд арай өөр байгаа л даа. Гуравт, манай СӨХ-ны дарга нарын ажил хариуцах чадваргүйгээс болсон байх аа.
Mamaih ene bairand 2o garui jil amidarch b/na.Manai orts bur nuraad uneheer muuhai bolson doo.Dargataa heleed ch nemergui.Ter hun ajlaa ogoh durgui mortoo ajlaa hiideggui.Bi huviaraa temtsel hiij sohiin mongoo ohoo bolison.Og geed orood ireesei gej ih huseh yum.Tegelgui baisaar 1jil 6 sar bolj b/na.Orts maani saihan bolchihvol bi mongoo ogchih geed baidag.getel sansnaar boldoggui ee.Iim l soh manaid baidag yum daa.
СӨХ-ийн эрх зүйн орчинг өөрчлөх цаг хэдийнээ иржээ. Одоогоор мафия-ийн загвар болжээ. Хэдэн айхтар хүн эсвэл хүмүүс хараа хяналтгүй дундын өмчийг дур мэдэн идэж завшдаг. Тэрнээсээ болоод амь тавин үзэлцэж огцордоггүй. Хурал өөрсдийх нь саналд нийцэхгүй бол хүчингүй болгодог. Хандах шүүх цагдаа ч олдохгүй. Дээд зөвлөл гэдэг газар өөрсдөө яаж сэмхэн идэж суухаа л боддог бололтой. Ийм хариуцлага хүлээх чадваргүйгээс нь болоод нөгөө СӨХ-ийн гүйцэтгэх захирал, УЗ-ийн дарга нар нь бүүр гаарч дийлдэшгүй болох нь шүү. Эдгээр луйварчдийг шүүрдээд орчноо цэвэрлэхийг уриалж байна!!!
СЕХ унэхээр ажиллая гэвэл наад зах нь цэвэрлэгч, сантехникийн, цахилгааны ажилчид ажиллая байж жинхэнэ утгаараа оршин тогтнох естой. Гэтэл тэд улс тержиж барилга барих угуй асуудалд хэт их хутгалдан оролцож шуухээс салдаггуй. Ер нь энэ холбоог устгавал таарна. Тер емчее еерее л зохицуулах естой, темпер нууртэй ч байх естой. УИХ гишуун болох гэж тэнэгтэхээ боливол таарна.
ARBIN ABGAI SUUTS UMCHLOGCHDIN HOLBOO D/Z AJLAA BOLIOCH
aRBIN ODOO BOLIMOOR YUM HEDEN TUGRUG ABDAG BOLOOD SOH- HEDEN ZAHIRLIG UMGUULJ HAMGAALAAD BAIGAA ABGAI BE
suhoos uzel ashiglasnii tatbar geed geree hii geed baih yam mk tootsno gene manaih 109 kb bi hamgiin bagaar 207 myang sard tuluhuur bolood baina ene iig yaj haana handah be
“Би Сууц өмчлөгчдийн холбоондоо сар бүр 30 мянган төгрөг өгдөг боловч орцны цэвэрлэгээ муу, жижүүр нь тогтохгүй байна. Манай байранд 80 айл байдаг. Ингээд бодохоор сард гурван сая төгрөг цугларна. Гэтэл СӨХ юу ч хийдэггүй. Ойрын өдрүүдэд халаалт ч сайн ирэхгүй байгаа. Манай байр гэж эзэнгүй айл шиг л оройдоо орцонд согтуу хүмүүс дүүрч, өдөртөө шил лааз түүдэг хүмүүс холхих боллоо. Ер нь, СӨХ юу хийдэг юм бэ. Мөнгө авах болохоороо л сүрдүүлж дарамталж хэдэн төгрөг авчихаад л алга болдог гэсэн иргэдийн гомдол тасардаггүй. Тэгвэл эл байгууллагыг хариуцдаг ШӨХТГ-ын нэг байцаагчид жилд дунджаар СӨХ-той холбоотой 10-15 санал, гомдол ирдэг. Ихэнх нь байр, орон сууцны халаалт муу, илүү мөнгө авдаг, хураасан мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй зэрэг гомдол ирдэг гэнэ. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Тэдний толгой байгууллага нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл юм. Эл байгууллага 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд тэрбум гаруй төгрөгийг тэд иргэдээс хууль бусаар авчээ гэсэн мэдээллийг өчигдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай олон нийтэд дэлгэлээ. Тэрээр “СӨХ хэдхэн хүнийг тэжээдэг саалийн үнээ байж болохгүй. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэн ч хөндөхгүй яваад байсныг би ойлгохгүй байна. Монгол Улсад хуулийн хүрээнд бүх асуудал шийдэгдэх ёстой. Төрийн бус байгууллага ч иргэдээс татвар авах ёсгүй. СӨХ-ны дээд зөвлөлийн хариуцаж буй СӨХ-дын үйл ажиллагаа дампуурчихсан байна. 15 жилийн дотор ийм л бантан хутгаад хаячихаж. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Манай байгууллагын зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад СӨХ-той хамааралтай гомдол, санал шүүмжлэлийг шийднэ гэсэн зорилготой байна” хэмээн ярьсан юм.
Энэ үеэр тэрээр СӨХ-дын дээд зөвлөлийн удирдлагуудтай уулзаж нэн даруй татан буугдаж, тэрбум гаруй төгрөгөө юунд зарцуулсан тайлангаа гаргаж өг. Бүх СӨХ-ныхоо төлөөллийг хуралдуулж төрийн бус байгууллага эсвэл төрөөрөө удирдуулах хүсэлтэй байна уу гэдгээ өөрсдөө сонго гэсэн “лүндэн” буулгасан юм. Учир нь, захын хорооллын орон сууцн болон тансаг зэрэглэлийн хотхоны оршин суугчид СӨХ-доо гомдолтой байгаа. МСӨХ-ны дээд зөвлөл СӨХ-дыг шалгах ямар ч эрхгүй хэрнээ хянаж шалгаж бүр торгож төлбөр авдаг гэсэн гомдол ар араасаа хөвөрч буй тул энэ асуудлыг цэгцлэхээр шийджээ. Уулзалтад оролцсон зарим СӨХ-ны удирдлага ”Ер нь, СӨХ-г үйл ажиллагаа явуулахад МСӨХ-ны дээд зөвлөл саад болдог. Тухайлбал, манай зөвлөлийн гишүүн тул татвараа төл, танайх байрандаа ийм засвар хийгээгүй тул тэдэн төгрөгөөр торгоно гэхчлэн дарамталдаг” гэв. Тэнд цугласан СӨХ-ны ихэнх нь дээд зөвлөлийг байх хэрэгтэй юу, үгүй юү гэдэг дээр талцан хэрүүл болов. Хэрэв уг дээд зөвлөл татан буугдвал ШӨХТГ-ын дэргэд нэг нэгж байгуулж СӨХ-дыг хянах боломжтой юм билээ.
Уулзалтын үеэр МСӨХ-ны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Жигжидээс зарим зүйлийг тодрууллаа.
Б.Жигжид: Би ажлаа өгөхөд бэлэн
-Танай байгууллагыг татан буулгахыг шаардлаа. Шаардлагын хариуг хэзээ өгөх вэ?-Бид ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Манайхыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгасан. Ямар хууль бус зүйл илрүүлээгүй. Шаардлагатай бол хурлаа зарлаад би огцроход бэлэн байна. Тэгээд ч сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажил хийх сонирхол ч алга.
-Манай байгууллагын гишүүнчлэлтэй СӨХ оршин суугчдаасаа хурааж авсан жилийнхээ орлогын 10 хувийг танайд татвар нэрийдлээр төлдөг гэсэн. Татвар төлөгчдийнхөө мөнгөөр ямар ажил хийсэн юм бэ?
-Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гишүүдийнхээ хандиваар санхүүжиж болно гэж хуульдаа заасан. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөө журмаа баталсан. Энэ байгууллагыг юу хийдгийг мэдэхгүй хүмүүс ирээд үзээрэй. Бүх байр орон сууцны дээвэр, лифтийг засдаг. Бүх төсвийг нь гаргаж өгдөг. 119 сая төгрөгийн зарлагатай, 119,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, тэрний 50 хувийг нь дээд зөвлөл аж ахуйн аргаар олж авдаг. Дээд зөвлөлд ажиллаж буй 10 гаруй хүн цаг наргүй хаана гомдол гарна тийшээ явж байгаа. Нийслэлд 2000 гаруй орон сууц байдаг.
-Өнөөдөр амтай бүхэн л СӨХ-г шүүмжилж байна. Та энэ байгууллагыг 13 жил толгойлсон хүний хувьд яагаад ийм байдалд хүрчихэв гэж дүгнэж байна вэ?
-Энд гурван шалтгаан бий. Нэгд, хууль эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй. Хоёрт, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах ёстой юм. Яагаад гэвэл, 36 айлтай СӨХ байдаг. Тэр СӨХ яаж мөнгө цуглуулж байраа засах вэ. Хуульд хоёр буюу түүнээс дээш өрхтэй бол СӨХ байгуулж болно гэж заасан. Бид 400-гаас дээш айлтай байвал СӨХ байгуулж болох юм байна гэж тооцоолсон. Өнөөдөр СӨХ санхүүгийн хувьд уналтад орчихсон байгаа. СӨХ-ны дарга 70-150 мянган төгрөгийн л цалин авдаг. Жижүүрүүдээ цалинжуулж чадахгүйд хүрсэн. Тансаг хорооллууд арай өөр байгаа л даа. Гуравт, манай СӨХ-ны дарга нарын ажил хариуцах чадваргүйгээс болсон байх аа.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
2016.02.20
2015.04.27
2014.02.19
2013.12.11
2013.12.11
2013.11.29
























