Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Дарханы замд байрлах “Урьхан” зоогийн газар шатжээ
Улаанбаатараас Дархан явах замд, Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Урьхан” зоогийн газарт энэ сарын 10-ны 20:00 цагийн орчимд гал гарчээ. Тус зоогийн газрын барилга бүхэлдээ шатсан байна. Галыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын гал унтраах ангийнхан очиж унтаасан тухай НОБГ-ын албаны эх сурвалж мэдээлэв. Галын талаар Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга П.Ганбатаас тодруулахад, “Гал өчигдөр орой гарсан. Гал гарлаа гэдэг мэдээллийг манайд ирүүлсэн. Мэдээллийн дагуу Онцгой байдлын байцаагч, цагдаагийн байцаагчид явсан. Одоо ажиллаж байна гэсэн мэдээллийг дөнгөж саяхан бидэнд өгсөн. Галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Эхлээд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэж шалгана, түүний дараа галын шалтгааныг тогтоох байх” гэсэн юм. Түүний хэлж байгаагаар галын шалтгааныг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримт ирүүлсний дараа тогтоодог юм байна.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
galiin dol oodoo
Хамгийн их уншсан