Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ханиад хүрэх гээд байна уу, тэгвэл “шар айраг уу”
Шар айраг уух нь эрүүл мэндэд тустай гэж Японы шар айраг үйлдвэрлэгч “Sapporo” компани саяхан хийсэн судалгаандаа үндэслэж мэдэгджээ. Шар айрагны найрлаганд ордог үндсэн гурван түүхийн эдийн нэг болох зөрөг цэцэг нь хүний бие дэх ханиад томуу, бронхит үүсгэдэг вирусийг устгадаг ажээ. Уг цэцэгт байх хумулон хэмээх бодис ийм үүрэг гүйцэтгэдэг байна. Уг бодисоор хийсэн вакцин ханиад томууны эсрэг гайхалтай сайн үйлчилдэг хэмээн шар айраг үйлдвэрлэгч мэдэгдсэн ч ганцхан лаазыг уугаад ханиадыг эдгээх хэмжээнд нөлөөлөхгүй гэнэ. Бүр ганц хоёроор ч тогтохгүй 30 лааз шар айраг ууж байж ханиадны вирусийн эсрэг тэмцэх хэмжээнд хүрэх ажээ. Тэгэхээр шар айргаар ханиадыг эмчлэх гээд өөр өвчин л олж магадгүй бололтой.
Шар айраг ханиаднаас сэргийлж, эдгээхээс гадна ясны сийрэгжилтийг бууруулах, зүрхний өвчний эрсдлийг багасгах, Альцгеймерийн өвчний эсрэг сайн нөлөөтэй хэмээн үйлдвэрлэгчид нь сурталчилдэг билээ. Мөн шар айргаар үс угаахад гялалздаг нь зөрөг цэцгийн найрлага дахь протейний үйлчилгээ ажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Garchigaa zuv uguuch
Хаха шаажийган
Хамгийн их уншсан