ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Орландо Блум эхнэрээсээ салахгүй
Холливудын хамгийн сайхан залуусын нэг Орландо Блум сүүлийн хэдэн сар гэрээсээ хол, Өмнөд Африкт киноны зураг авахуулж, гэргий, хүүхдээсээ тусдаа байгаа нь загвар өмсөгч эхнэрээсээ салах нь гэсэн цуу яриа гарахад хүргээд байгаа. О.Блумыг Өмнөд Африкийн Зулуд зураг авалттай байх хооронд түүний эхнэр, Виктория Секретийн загвар өмсөгч Миранда Керр Нью-Йоркт хүү Флинтэйгээ хамт байгаа юм. Тэрээр нөхрөө эргэж очихоор Өмнөд Африк руу явахын оронд оддын шоу үдэшлэгт ганц хоёр удаа Леонардо ди Каприотой хамт харагдсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж, үүн дээрээ үндэслэн түүнийг Орландо Блумээс салах гэж байгаа хэмээн таамаглаж буй юм. Гэвч энэ бүх яриа ор үндэсгүй зүйл хэмээн Орландо Блумын ээж Сониа хэвлэлд мэдээлжээ. Тэрээр хүүгийнх нь гэр бүл аз жаргалтай, сайхан байгаа, тэд зул сараар хамтдаа байх болно хэмээн ярьжээ.
35 настай Британийн жүжигчин Орландо Блум 27 настай Австралийн модель Миранда Керртэй 2010 онд гэрлэсэн билээ.




Орландо Блумын гэр бүлтэй хамт
Холливудын хамгийн сайхан залуусын нэг Орландо Блум сүүлийн хэдэн сар гэрээсээ хол, Өмнөд Африкт киноны зураг авахуулж, гэргий, хүүхдээсээ тусдаа байгаа нь загвар өмсөгч эхнэрээсээ салах нь гэсэн цуу яриа гарахад хүргээд байгаа. О.Блумыг Өмнөд Африкийн Зулуд зураг авалттай байх хооронд түүний эхнэр, Виктория Секретийн загвар өмсөгч Миранда Керр Нью-Йоркт хүү Флинтэйгээ хамт байгаа юм. Тэрээр нөхрөө эргэж очихоор Өмнөд Африк руу явахын оронд оддын шоу үдэшлэгт ганц хоёр удаа Леонардо ди Каприотой хамт харагдсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж, үүн дээрээ үндэслэн түүнийг Орландо Блумээс салах гэж байгаа хэмээн таамаглаж буй юм. Гэвч энэ бүх яриа ор үндэсгүй зүйл хэмээн Орландо Блумын ээж Сониа хэвлэлд мэдээлжээ. Тэрээр хүүгийнх нь гэр бүл аз жаргалтай, сайхан байгаа, тэд зул сараар хамтдаа байх болно хэмээн ярьжээ. 35 настай Британийн жүжигчин Орландо Блум 27 настай Австралийн модель Миранда Керртэй 2010 онд гэрлэсэн билээ.




Орландо Блумын гэр бүлтэй хамт
0 Сэтгэгдэл























