Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ХУУЛЬ ЗӨРЧСӨН 40 ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Би барилгынхныг адлаад байгаа юм биш шүү. Барилгын салбарынхан тэртэй, тэргүй томоохон бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс учраас тэднийг дэмжиж ажиллана. Хууль дүрмийн дагуу зөвшөөрөлтэй ажлаа хийх хэрэгтэй” хэмээн дахин сануулав. Нийслэлийн Засаг дарга энэ удаад газрын маргаантай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч, ямар бэрхшээл зовлон байгааг нь сонслоо. Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан нийслэлд газар эзэмшиж буй 12969 иргэний 14066,8 га газарт хийсэн судалгааны дүнгээ танилцуулсан юм. Нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн талбайгаас хууль бусаар хумслан газар эзэмшсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэний зөвшөөрлийг цуцлах саналыг Засаг даргад хүргүүлсэн гэдгээ хэлэв. Эхний ээлжинд 40 газрын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Удахгүй олон нийтэд кадастрын зургийг нь ил болгох аж.
Газрын тухай хууль зөрчиж, захирамж гарган иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн газрын жагсаалт:
1. Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн
2. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний газрыг хамарч газар олгосон
3. “Мөнххаан” трейд компани “Их Монгол” рестораны хойд авто замыг хамарч газар эзэмшсэн
4. “МITIC” компани Энхтайваны гүүрний хажууд талын 4400 метр кв газрыг эзэмшиж байна. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна
5. “С анд Трэйд” компани Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар
6. Иргэн Нямдаваад Төв шуудангийн урд талын зам дээрх газрыг эзэмшүүлсэн
7. Иргэн Энхжаргалд Сонгинохайрхан дүүргийн нуагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн
8. Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн
9. “Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшсэн
10. “Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах 32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшсэн
11. Иргэн н.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны хойд талд газар эзэмшсэн
12. “Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно цэвэрлэх байгууламжийн хажууд 50 000 ам.метр газар эзэмшиж байна
13. Чингэлтэй дүүрэгт “Макс импэкс” компани Төв шуудангийн баруун талд таван одтой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг. Тус газрыг эргүүлэн авах саналыг гаргав
14. “Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшсэн
15. Иргэн Очирсүрэн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшдэг
16. Иргэн Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг эзэмшдэг.
17. Иргэн Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
18. Иргэн Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
19. “Талын хүрээ” компани Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах газар
20. Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун урд газар байрлах газар “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар
21. “Luminary” компани Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар
22. “Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах
23. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дунд газар олгосон.
24. Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Бат-Өлзий нарын дөрвөн хүний дунд эзэмшиж байна
25. РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн
26. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд Дүнжингарав эзэмшлийн үйлчилгээний газрын эрхийг цуцлах
27. Хан-Уул дүүрэгт гуравдугаар хороо “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр далан барьж байгаа газар
28. 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд 714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн
29. 18 дугаар сургуулийн хашаан доторх 300 ам.метр газрыг бусдад эзэмшүүлсэн
30. Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган ам.метр газар
31. “Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар
32. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байна
33. “Буянт” цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина гэж газар авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.
34. 3ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.
Нийслэлийн газрын албаны даргга М.Батсайхан “Төвийн зургаан дүүргийн шүүхээр барилга угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй 64 барилгын үйл ажиллагааг зогсоохоор хандсан ч шийдвэрлэх боломжгүй гээд авч хэлэлцээгүй. Хууль зөрчин газрын зөвшөөрөл авсан барилга байгууламжийг нураахгүйгээр төрийг хохиролгүй болгох вэ. Банк болон эрх бүхий этгээдэд барилга байгууламжаа хэсэгчлэн барьцаанд тавьчихсан тохиолдолд яах вэ” гэх хүндрэлтэй асуудал байгааг ч хэлсэн юм. М.Батсайхан даргын хийсэн судалгаанаас харахад цаашдаа газартай холбоотой маргаан мэргэжлийн хяналт, шүүх, цагдаагаар тасрахгүй мөнхөд үргэлжлэх нь гэдэг нь харагдаж байлаа.
МХЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Өмнөх дүүргүүдийн Засаг дарга газрыг үнэхээр хайр найргүй, замбараагүй олгосон. Газар олголт, барилгын түр болон ерөнхий зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сантай болмоор байна. Тэгэхгүй бол манай ажилтнуудад хүндрэл учирдаг. Тухайлбал, барилгын компани цаг хожиж бичиг баримтаа өөрчлөх, ямар нэгэн зөрчил гаргах боломжийг олгоод байна. Барилгын техникийн болон хяналтын улсын байцаагчид ачаалал маш ихтэй байдаг. Зөвхөн дэд бүтэцтэй холбоотой бичиг баримт есөн дүүргээс ирдэг. Үүнээс 2100-3000 баримт бичиг 15 байцаагчид ирж байх жишээтэй” гэв. Дээрх бичиг баримтуудаас гадна бороо орох бүрт л дээврээс ус алдлаа, шал цөмөрч орсон зэрэг чанаргүй барилгын талаархи дуудлага мэргэжлийн хяналтын газарт тасралтгүй ирдэг гэнэ. Гадаадын улс орнуудад иймэрхүү тулга тойрсон ажлаа төрд бус хувийн хэвшил, төрийн бус байгууллагад даатгачихдаг. Өнөөх байгууллага болон иргэдийн хувьд даатгалын сангаар хохирлоо барагдуулдаг жишээг энэ үеэр хөндлөө. Ажлаа хийдэггүй гэж байнга шүүмжлүүлдэг Мэргэжлийн хяналтынхны зовлонг цааш тоочвол зөндөө бололтой. Нэг компанид шалгалт хийхээр ажиллагсад нь захирал болон гүйцэтгэгч компанийнхаа удирдлагыг мэддэггүй. Барилгын даамал юм уу санхүүгийн хүнээс цалингаа аваад л хэдэн хүн барилгын талбай дээр ажиллаж байдгаас жинхэнэ “босс”-оо мэддэггүй жишээ түгээмэл байна. “Тэнгис” кино театрын дэргэдэх хүний аминд хүрсэн барилгын эзэн нь олдохгүй байснаас харахад үүнийг үгүйсгэх аргагүй бололтой. Ингээд зөвшөөрлийг нь шалгахын тулд эзнийг нь хайж хэдэн байцаагч нар нь муур, хулгана болж тоглосоор хамаг ажлаа бардаг байна. Мөн мэргэжилтэй ажилтан, туслах ажилтны тоонд тодорхой хэмжээний харьцуулсан квот тогтоох саналыг МХЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир гаргасан юм. Тэгэхгүй бол нэг компанид шалгалтаар очиход ганцхан инженер бусад нь туслах ажилтан байдаг. Үүнээс болж хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг цаашдаа ч тасрахгүй гэдгийг анхааруулав.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Би барилгынхныг адлаад байгаа юм биш шүү. Барилгын салбарынхан тэртэй, тэргүй томоохон бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс учраас тэднийг дэмжиж ажиллана. Хууль дүрмийн дагуу зөвшөөрөлтэй ажлаа хийх хэрэгтэй” хэмээн дахин сануулав. Нийслэлийн Засаг дарга энэ удаад газрын маргаантай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч, ямар бэрхшээл зовлон байгааг нь сонслоо. Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан нийслэлд газар эзэмшиж буй 12969 иргэний 14066,8 га газарт хийсэн судалгааны дүнгээ танилцуулсан юм. Нийтийн эзэмшлийн талбай болон сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн талбайгаас хууль бусаар хумслан газар эзэмшсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэний зөвшөөрлийг цуцлах саналыг Засаг даргад хүргүүлсэн гэдгээ хэлэв. Эхний ээлжинд 40 газрын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Удахгүй олон нийтэд кадастрын зургийг нь ил болгох аж. Газрын тухай хууль зөрчиж, захирамж гарган иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн газрын жагсаалт:
1. Клиникийн нэгдүгээр амаржих газрын зүүн хойд талд хашаа татсан хоосон газрыг бусдад эзэмшүүлсэн
2. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Хангай” зочид буудлын хойно байрлах явган хүний газрыг хамарч газар олгосон
3. “Мөнххаан” трейд компани “Их Монгол” рестораны хойд авто замыг хамарч газар эзэмшсэн
4. “МITIC” компани Энхтайваны гүүрний хажууд талын 4400 метр кв газрыг эзэмшиж байна. Тус газарт үйлчилгээний байгууллага, орон сууц барихаар газар олгосон ч хашаа татан олон жил үйл ажиллагаа явуулаагүй байна
5. “С анд Трэйд” компани Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Усан спорт сургалтын төвийн зүүн талын хоосон газар
6. Иргэн Нямдаваад Төв шуудангийн урд талын зам дээрх газрыг эзэмшүүлсэн
7. Иргэн Энхжаргалд Сонгинохайрхан дүүргийн нуагт байрлах авто зогсоолыг эзэмшүүлсэн
8. Иргэн Гэрэлмаад “Саппоро” төвийн урд талын авто машины зогсоолын газрыг хамруулж газар эзэмшүүлсэн
9. “Мөнххаан трейд” Сонгинохайрхан дүүргийн 16 хороо, “Пирамид” үйлчилгээний төвийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмшсэн
10. “Саруулсайхан” компани Сонгинохайрхан дүүргийн 15 хороо нэгдүгээр хороололд байрлах 32 дугаар байрны урд талын зам дээр нийтийн эзэмшлийн газарт газар эзэмшсэн
11. Иргэн н.Алгирмаа Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны хойд талд газар эзэмшсэн
12. “Батцагаан өргөө” компани “Шунхлай нефт бааз”-ын хойно цэвэрлэх байгууламжийн хажууд 50 000 ам.метр газар эзэмшиж байна
13. Чингэлтэй дүүрэгт “Макс импэкс” компани Төв шуудангийн баруун талд таван одтой зочид буудал барих зориулалтаар 3515 метр газар эзэмшдэг. Тус газрыг эргүүлэн авах саналыг гаргав
14. “Си энд трейд” компани Урт цагаан үйлчилгээний зүүн хойд авто зогсоолын газрыг хамарч газар эзэмшсэн
15. Иргэн Очирсүрэн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Хөдөлмөрийн дээд сургуулийн хойно байрлах 20 дугаар байрны дунд байрлах газрыг эзэмшдэг
16. Иргэн Саруулбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Тэди” үйлчилгээний төвийн авто зогсоолын гарах гарцыг эзэмшдэг.
17. Иргэн Оюунтуяа Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
18. Иргэн Үнэнбүрэн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талын газрыг эзэмшдэг
19. “Талын хүрээ” компани Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 157 дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах газар
20. Баянгол дүүргийн 11 хороо, Баянгол эмнэлгийн баруун урд газар байрлах газар “Билэг их” дэлгүүрийн өөдөөс харсан машин угаалгын газар
21. “Luminary” компани Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн зүүн талын ногоон байгууламж дээрх газар
22. “Сод Монгол” групп “ТБД” андуудын баруун урд талд эзэмшиж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын газрыг эргүүлэн авах
23. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрийн баруун талд “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дунд газар олгосон.
24. Баянзүрх дүүрэгт “Хан паласе” зочид буудлын урд талд иргэн Бат-Өлзий нарын дөрвөн хүний дунд эзэмшиж байна
25. РЦНК-ын баруун талын газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн
26. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зүүн хойд талд Дүнжингарав эзэмшлийн үйлчилгээний газрын эрхийг цуцлах
27. Хан-Уул дүүрэгт гуравдугаар хороо “Автобус нэг” компанийн хойд талд, Дунд голын урсацыг нарийсгаж зөвшөөрөлгүйгээр далан барьж байгаа газар
28. 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талын биеийн тамирын талбайд 714 метр газрыг бусдад эзэмшүүлсэн
29. 18 дугаар сургуулийн хашаан доторх 300 ам.метр газрыг бусдад эзэмшүүлсэн
30. Иргэн Б.Нямсүрэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Чингис хаан” нисэх онгоцны буудлын урд талын 33 мянган ам.метр газар
31. “Хаан плаза” компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хойд талд 35 мянган метр кв газар
32. Хан-Уул дүүргийн наймдугаар хороо нисэхийн урд талд 200 мянган метр кв буюу 20 га газар эзэмшиж байна
33. “Буянт” цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд үйлчилгээний байгууллага барина гэж газар авсан. Одоогоор машин угаалгын газар ажиллуулж байна.
34. 3ДЦС-III цахилгаан станцын баруун талын газрыг бусдад эзэмшүүлсэн.
Нийслэлийн газрын албаны даргга М.Батсайхан “Төвийн зургаан дүүргийн шүүхээр барилга угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй 64 барилгын үйл ажиллагааг зогсоохоор хандсан ч шийдвэрлэх боломжгүй гээд авч хэлэлцээгүй. Хууль зөрчин газрын зөвшөөрөл авсан барилга байгууламжийг нураахгүйгээр төрийг хохиролгүй болгох вэ. Банк болон эрх бүхий этгээдэд барилга байгууламжаа хэсэгчлэн барьцаанд тавьчихсан тохиолдолд яах вэ” гэх хүндрэлтэй асуудал байгааг ч хэлсэн юм. М.Батсайхан даргын хийсэн судалгаанаас харахад цаашдаа газартай холбоотой маргаан мэргэжлийн хяналт, шүүх, цагдаагаар тасрахгүй мөнхөд үргэлжлэх нь гэдэг нь харагдаж байлаа.
Мэргэжлийн хяналтынхны түмэн зовлон
МХЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Өмнөх дүүргүүдийн Засаг дарга газрыг үнэхээр хайр найргүй, замбараагүй олгосон. Газар олголт, барилгын түр болон ерөнхий зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сантай болмоор байна. Тэгэхгүй бол манай ажилтнуудад хүндрэл учирдаг. Тухайлбал, барилгын компани цаг хожиж бичиг баримтаа өөрчлөх, ямар нэгэн зөрчил гаргах боломжийг олгоод байна. Барилгын техникийн болон хяналтын улсын байцаагчид ачаалал маш ихтэй байдаг. Зөвхөн дэд бүтэцтэй холбоотой бичиг баримт есөн дүүргээс ирдэг. Үүнээс 2100-3000 баримт бичиг 15 байцаагчид ирж байх жишээтэй” гэв. Дээрх бичиг баримтуудаас гадна бороо орох бүрт л дээврээс ус алдлаа, шал цөмөрч орсон зэрэг чанаргүй барилгын талаархи дуудлага мэргэжлийн хяналтын газарт тасралтгүй ирдэг гэнэ. Гадаадын улс орнуудад иймэрхүү тулга тойрсон ажлаа төрд бус хувийн хэвшил, төрийн бус байгууллагад даатгачихдаг. Өнөөх байгууллага болон иргэдийн хувьд даатгалын сангаар хохирлоо барагдуулдаг жишээг энэ үеэр хөндлөө. Ажлаа хийдэггүй гэж байнга шүүмжлүүлдэг Мэргэжлийн хяналтынхны зовлонг цааш тоочвол зөндөө бололтой. Нэг компанид шалгалт хийхээр ажиллагсад нь захирал болон гүйцэтгэгч компанийнхаа удирдлагыг мэддэггүй. Барилгын даамал юм уу санхүүгийн хүнээс цалингаа аваад л хэдэн хүн барилгын талбай дээр ажиллаж байдгаас жинхэнэ “босс”-оо мэддэггүй жишээ түгээмэл байна. “Тэнгис” кино театрын дэргэдэх хүний аминд хүрсэн барилгын эзэн нь олдохгүй байснаас харахад үүнийг үгүйсгэх аргагүй бололтой. Ингээд зөвшөөрлийг нь шалгахын тулд эзнийг нь хайж хэдэн байцаагч нар нь муур, хулгана болж тоглосоор хамаг ажлаа бардаг байна. Мөн мэргэжилтэй ажилтан, туслах ажилтны тоонд тодорхой хэмжээний харьцуулсан квот тогтоох саналыг МХЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир гаргасан юм. Тэгэхгүй бол нэг компанид шалгалтаар очиход ганцхан инженер бусад нь туслах ажилтан байдаг. Үүнээс болж хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг цаашдаа ч тасрахгүй гэдгийг анхааруулав. У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























